Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Ши Жиньпиний уулзалтаас юу хүлээх вэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2026.05.13/ Бээжинд газардсан. АНУ-ын албан тушаалтнууд мэдээлснээр хоёр улсын удирдагч Иран, Тайвань, хиймэл оюун ухаан болон цөмийн зэвсгийн сэдвээр хэлэлцэнэ.

Уулзалтын үеэр АНУ, БНХАУ нар худалдаа болон хөрөнгө оруулалтын тохиролцоог дэмжих хэлцэлд хүрэх төлөвтэй байна. Мөн БНХАУ “Boeing”-ийн онгоц, АНУ-ын хөдөө аж ахуй болон эрчим хүч худалдан авах талаар мэдэгдэл гаргах хүлээлттэй байгаа аж. Хоёр улс хэлэлцээний үеэр БНХАУ-аас АНУ руу газрын ховор металл экспортлох урсгалыг үргэлжлүүлэх хугацааг сунгах талаар ярилцахаар бэлтгэж байна.

Трамп болон Ши Жиньпин нар уулзалтаараа хөндөх Иран, Тайвань болон цөмийн зэвсэг зэрэг сэдэв нь АНУ, Хятадын харилцааг хурцатгаад байгаа асуудлууд билээ.

БНХАУ Ирантай нягт харилцаатай, газрын тосны гол худалдан авагч хэвээр байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ болон Израил Иранд цохилт өгснөөр томоохон дайн эхэлсэн. Энэ дайныг зогсоож, Техраныг хэлэлцээний ширээн дээр суулгахын тулд БНХАУ нөлөөгөө ашиглахыг Трамп шаардаж байна.

Мөн Трампын захиргаа ОХУ-тай хийж буй хэлэлцээнд БНХАУ туслахыг шаардаж эхэлжээ. АНУ-ын нэгэн албан тушаалтан “Ерөнхийлөгч Трамп Ши Жиньпинтэй Иран болон Оросын асуудлаар хэд хэдэн удаа ярилцсан. Хятадаас эдгээр дэглэмүүдэд өгч буй санхүүжилт, иргэний болон цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, түүнчлэн зэвсэг нийлүүлж магадгүй талаар хөндсөн. Энэхүү яриа хэлэлцээ цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна” гэсэн юм.

Зургийн эх сурвалж: Lowy Institute

Ши Жиньпин Тайваний асуудал дээр Вашингтоны авч буй алхмуудад дургүйцлээ илэрхийлж ирсэн. Бээжин Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэг. Харин АНУ нь олон улс дахь Тайванийн хамгийн том дэмжигч, зэвсэг нийлүүлэгч түнш билээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ Тайванийн ойролцоо онгоц нисгэх, сургуулилт хийх гэх мэт ажиллагаануудаа нэмэгдүүлсэн ч АНУ-ын бодлого өөрчлөгдөхгүй гэдгийг албаны хүн мэдэгджээ.

Трампын захиргааны албан тушаалтнууд Хятадад хөгжүүлж буй хиймэл оюун ухааны дэвшилд санаа зовох болсон. Энэ тал дээр үл ойлголцол үүсэхээс сэргийлж, хоёр тал харилцааны шууд сувагтай болох ёстой гэж тэд үзэж байгаа юм. Вашингтоны нэгэн албан тушаалтан "Тэр суваг яг ямар бүтэцтэй байх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ дээд хэмжээний уулзалтыг ашиглаж, хиймэл оюун ухааны асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхийг бид хүсэж байна" гэсэн байна.

АНУ цөмийн зэвсгийн асуудлаар Бээжинтэй тохиролцоонд хүрэх хүсэлтэй явж ирсэн ч Бээжин зэвсгийнхээ талаар ярихаас татгалздаг. БНХАУ-ын засгийн газар цөмийн зэвсгийн хяналтын талаар ямар нэгэн хэлэлцээ хийх сонирхолгүй байгаагаа АНУ-д мэдэгджээ.

Трамп, Ши Жиньпин нар хамгийн сүүлд аравдугаар сард Өмнөд Солонгост уулзсан юм. Тухайн үед АНУ БНХАУ-ын бараанд өндөр татвар ногдуулж, Бээжин газрын ховор элементийн нийлүүлэлтийг хязгаарлана гэж заналхийлснээ түр зогсоохоор тэд тохиролцсон билээ. Хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх Трампыг олон улсад импортын татвар ногдуулах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Гэвч Трамп зарим татварыг өөр хуулиар дахин оноо гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

tramp shi 2 uulzahaar delhiin zah zeel shuud savladag bolchihson shuu

Зочин
Зочин

Тайванийн асуудал дээр аль аль нь буулт хийхгүй байх аа

Зочин
Зочин

ai bolon tsumiin zevseg deer yariltsana gedeg ih ayultai sedvuud bn

Зочин
Зочин

Худалдааны тохиролцоо л хамгийн чухал нь байх шиг байна

Зочин
Зочин

hyatad amerikiin hariltsaa muudahaar busad orond nuluu ni shuud medregddag

Зочин
Зочин

neg negnee shahaj baigaa ch gesen ashig sonirhol ni holboj bn daa

Зочин
Зочин

Трампын үед АНУ-Хятадын харилцаа дандаа хурц байдаг юм шиг

Зочин
Зочин

Трамп татварын бодлогоо ахиад чангаруулах байх даа

Зочин
Зочин

АНУ Хятадын хиймэл оюун ухааны хөгжилд их эмзэг хандаж байгаа нь мэдрэгдэж байна

Зочин
Зочин

shi jinping ih chimeegui ch gesen mash tootsootoi hun shig sanagddag

Зочин
Зочин

hyatad gazriin hovor elementeer amerikt mash tom daramt uzuuldeg yum bn

Зочин
Зочин

Ийм уулзалтуудын дараа хөрөнгийн зах зээл шууд хөдөлдөг

Зочин
Зочин

tramp neg l ogцом medegdel hiichih geed baidag ni ersdeltei

Зочин
Зочин

delhiin ulsuud bugd ene uulzaltaas yamar shiidver garah bol gej harj bgaa da

Зочин
Зочин

АНУ, Хятад хоёрын үл ойлголцол удаан үргэлжлэх шинжтэй

Зочин
Зочин

Сда минь цаашаа зогсооч!

Зочин
Зочин

Хоёр дайсан нүүрэн дээрээ хэрхэн нялуурахыг. Цаанаа бол бие бие рүүгээ буу онилчихсон байгаа. Харин манайхан бол нүдэн дээр бол алалцаад л нүднээс далд нялууралдаад л

Зочин
Зочин

Орос америк дэлхийн асуудлыг шийдэж байв путин тэр оросын байр суурийг хятадад алдсаан.Орос хятад 2 цагтаа коммунист системийг хэн удирдах вэ гэж муудалцсан.орос тэргүүлсэн одоо хятад тэргүүлэх болсоон.орос хятадад ялагдсан.

Зочин
Зочин

Дэлхийн эдийн засагт хамгийн их нөлөөтэй уулзалтуудын нэг болох нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button