Инфляц хоёр оронтой тоонд хүрч, 10.1 хувь болов

Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар улсын инфляц 2026 оны дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 нэгж хувиар өссөн байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард инфляцын түвшин 8.6 хувь байсан юм.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 19.7 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 10.2 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.4 хувь,
- Гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.9 хувь,
- Эм, эмнэлгийн үйлчилгээ 6.9 хувь,
- Тээврийн үйлчилгээ 5.9 хувь,
- Амралт, соёлын үйлчилгээ 6.6 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 10.4 хувь,
- Боловсролын үйлчилгээ 12.8 хувь,
- Даатгал, санхүүгийн үйлчилгээ 17 хувь,
- Бусад бараа, үйлчилгээ 9.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны дөрөвдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2.8 хувиар өссөн байна. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 5.7 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.9 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр дөрөвдүгээр сарын инфляцын 2.9 нэгж хувь буюу 28.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бүтээгдэхүүн бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байгаа аж.
Г.МИШЭЭЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цалин нэмэгдэхгүй мөртлөө юмны үнэ өдөр болгон өсөөд байх юм аа
Hudaldaj avah yum bolgon l unetei bolj bn shuu
Хүнсний үнэ арай дэндүү өссөн байна энгийн айл амьдрахад хэцүү болжээ
Talh suu mah bugd l nemegdsen bn da
Инфляц өсөөд байхад иргэдийн орлого гүйцэхээ больсон шүү
Tsalingaa avaad delguur орохоор yu ч avch chadahgui yum shig sanagddag
Импортын бараанаас ийм их хамааралтай байгаа нь л асуудал байна даа
Mongold uildverlel hugjuulehgui bol une buur l usuh baih
Сургууль цэцэрлэгийн зардал хүртэл нэмэгдээд эцэг эхчүүдэд хүнд тусаж байна
Teevriin une hurtel nemegdsen bn geheer arai l yumaa
Дэлгүүр орж юм авах болгонд үнэ нь өөр болсон байх юм
Importiin baraa ih bh tusam l dollartai hamt savlaad baih yum daa
Инфляц хоёр оронтой тоонд орсон гэдэг чинь эдийн засаг хэцүү байгаагийн дохио шүү
Ard tumenii amidral deer l hamgiin ih medregdej bn daa
Хоол хүнсний үнэ бараг хамгийн их дарамт болж байна
Mah nogoo жims avahad hurtel une ni aimar ussun bn