ДЭМБ: Улс орнууд хантавирусийн тохиолдол нэмэгдэхэд бэлтгэх хэрэгтэй
ДЭМБ-ийн Ерөнхийлөгч Тедрос Адханом Гебрейсус хантавирусийн талаар ярихдаа улс орнууд тохиолдол нэмэгдэхэд бэлтгэх хэрэгтэй гэжээ. Гэхдээ одоогийн байдлаар томоохон дэгдэлт эхэлж байгаа шинж тэмдэг үзэгдээгүй гэдгийг тэрбээр Испанийн Мадрид хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна.
Аргентинаас Өмнөд Африкийн Кэйп Верде рүү аялж явсан “MV Hondius” хөлөг дээр хантавирусийн халдвар бүртгэгдсэн. Халдварын улмаас гурван хүн амь үрэгдээд байгаа. Тус вирус нь мэрэгч амьтдаас хүнд ховор тохиолдолд халдварладаг ч Андын хувилбар нь хүнээс хүний хооронд халдварлаж чаддаг юм. Одоогийн байдлаар ДЭМБ Андын хувилбараар халдварласан есөн тохиолдол бүртгэж аваад байна.
“MV Hondius” хөлөг ням гарагт /2026.05.10/ үлдсэн зорчигчдоо Испанийн Тенерифе арал дээр буулгасан. Тус арлаас орнууд иргэдээ даваа гарагт /2026.05.11/ татаж авсан юм. Нидерланд улс иргэдээ татаж авсныхаа дараа эмнэлэгт карантинлах арга хэмжээ авчээ. Гэвч нэгэн эмнэлэг халдвар хамгаалах дэглэмээ алдсан тул 12 ажилтнаа зургаан долоо хоног карантинлах болсон байна.
Эх сурвалж: The Guardian














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДЭБтай хамтардаг Бигфарма нууд дахин хөлжих ээлжит арга.