НИЙГЭМНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Улаанбурхан өвчний 14 тохиолдол шинээр бүртгэгдэж нэг иргэн нас баржээ

Монгол Улсад улаанбурхан өвчний дэгдэлт 441 дэх өдрөө үргэлжилж байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 15,004 болжээ. Өнгөрсөн хоногт 14 тохиолдол нэмж батлагдсан бөгөөд үүний найм нь Улаанбаатарт, зургаа нь орон нутагт байна. Нийт нас барсан хүний тоо 20 болжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 8-ны өдөр нэг нас баралт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 24 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5335 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3779, 5-9 насны 1940 хүүхэд, 15-19 насны 1815 хүүхэд улаанбурханаар өвджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button