Ираны дайныг далимдуулан Саудын Араб Иракт цохилт өгчээ
Ираны дайны дундуур Саудын Араб Ирак дахь террорист бүлгүүдэд цохилт өгсөн талаар “Reuters” агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. Мөн Кувейтээс Иракт цохилт өгсөн гэдгийг эх сурвалжууд хэлжээ. Ираны дайн эхэлснээс хойш Персийн булангийн орнууд ямар цэргийн арга хэмжээ авсан талаарх мэдээлэл ерөнхийдөө бүрхэг байсан юм.
Саудын Арабын сөнөөгч онгоцнууд улсынхаа Ирактай хиллэдэг бүсийн ойролцоо зэвсэгт бүлгүүдийн байгууламжуудад цохилт өгсөн байна. Нэгэн барууны албан тушаалтан “Reuters” агентлагт мэдээлэл өгснөөр бол цохилтыг дөрөвдүгээр сарын 7-ны ойролцоо өгчээ. Тус өдөр АНУ, Иран нар гал зогсоох тохиролцоонд хүрсэн билээ.
Иракийн эх сурвалжууд тус агентлаг хэлэхдээ Кувейтийн газар нутгаас Ирак руу пуужин харвасан тохиолдол дор хаяж хоёр удаа бүртгэгдсэн байна. Тодруулбал дөрөвдүгээр сард Иракийн өмнөд хэсэгт байрладаг зэвсэгт бүлгийн объектуудад цохилтын улмаас Катайб Хезболла бүлгийн хэд хэдэн гишүүн амь үрэгджээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.