Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбооны ОХУ-ын LNG худалдан авах нь Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ

Европын холбоо ОХУ-аас авдаг шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ 2022 оны эхэн үеэс хойш үзэгдсэн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Украины дайн эхэлснээс хойш Европ руу хоолойгоор экспортолдог ОХУ-ын байгалийн хийний урсгал зогссон. Мөн Европын холбоо 2027 он гэхэд ОХУ-аас авдаг газрын тос, байгалийн хийн бүх импортыг зогсоохоор төлөвлөж байгаа юм.

Гэвч Бельги, Франц, Испани зэрэг Европын холбооны хэд хэдэн орон хөлөг онгоцнуудаар дамжуулан ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авсаар байна. Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэн (IEEFA) гаргасан тайлангаас харвал энэ жилийн эхний гурван сард Европын холбоо ОХУ-аас 6.9 тэрбум куб метр байгалийн хий импортолжээ. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт. Импорт нэмэгдсэн хандлага өнгөрсөн сард ч гэсэн ажиглагдаж, дөрөвдүгээр сард LNG импорт жилийн дүнгээр 14 хувиар өсжээ.

ОХУ одоо Европын холбооны хоёр дахь хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэгч болсон байна. Тодруулбал Европын нийт байгалийн хийн импортын 14 хувийг ОХУ бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОХУ-н экспорт гэж бичмээр юм. Сурвалжлагч нар экспорт импортоо ч мэдэхгүймдаа.

Зочин
Зочин

европын холбоо хичнээн авахгүй гээд ч баян орос орноос авч л таарлаа

Зочин
Зочин

Экспортлох импортоор орж ирж бйдаг энэ тэрээ мэдэггүй юмуу

Зочин
Зочин

Эрэлт байгаа юм чинь авахаас өөр замгүй л дээ. Өнгөн дээрээ Украйн гэж байгаа ч цаанаа Оростой муудахгүйн төлөө байгаа л даа.

Зочин
Зочин

бусад хийгээ хаанаас авдаг бнаа

Иргэн
Иргэн

Арваад жилийн өмнө рубль хаданд гарч модонд авирнаа гэж хэлж байсан байхаа.!!!

Зочин
Зочин

Байгалийн баялаггүй улсууд авч л таараа. Хүнээс гуйж авдаг юмандаа хориг тавилаа ч гэх шиг хүн ёсонд байхгүй юм ярьдаг нь аргагүй сатаанууд юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button