Хэнтийн Биндэр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
Хэнтий аймгийн Биндэр сумын ”Мянган модны ар” гэдэг газар өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны 08:50 цагт гарсан хээрийн гал түймэр гарсан. Энэ тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 14:10 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 0.5 га талбай өртсөн байна.
Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэн танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийн хүргэж байна.
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
- Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй. Монгол Улсад гарч буй ой, хээрийн түймрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Иргэн та анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хадгалан үлдээхэд гар, бие оролцоорой.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.