Гадаад мэдээДЭЛХИЙ

Доналд Трамп хоёр өдрийн айлчлалаа дуусгаж нутаг буцлаа

НЭМЭЛТ: 2026.05.15, 16:10 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ дахь хоёр өдрийн айлчлалаа дуусгаж нутаг буцлаа. Трамп айлчлалаа ихээхэн амжилттай, дэлхийн анхаарлыг татсан мартагдашгүй боллоо гэж дүгнэжээ. Мөн тэр Ши Жинпинийг миний эртний найз хэмээн нэрлэж, түүнийг маш их хүндэлдэг гэж хэлсэн байна. Трамп нэмж хэлэхдээ "Ерөнхийлөгч Ши Жинпинтэй чин сэтгэлийн, гүн гүнзгий харилцаагаа хадгалах хүсэлтэй байна. Түүнийг Вашингтонд айлчлахад нь баяртайгаар хүлээж байх болно" гэж хэлжээ.

Ши Жинпинь Трампын айлчлалыг түүхэн, чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон байна. Хоёр улсын хооронд бүтээлч, стратегийн бөгөөд тогтвортой харилцааны шинэ түвшинг тогтоолоо гэж тэр хэлсэн юм.

Мөн Ши Жиньпин "Ерөнхийлөгч Трамп Америкийг дахин агуу болгохыг зорьж байгаа бол би Хятадын ард түмнийг удирдан, үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна" хэмээжээ.

НЭМЭЛТ: 2026.05.15, 14:19 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар Жуннаньхай ордонд үдийн зоог барьж дуусчээ. Трамп одоо нисэх онгоцны буудал руу явж байна.

НЭМЭЛТ: 2026.05.15, 13:33 минут

Доналд Трамп, Ши Жиньпин нар Жуннаньхай ордонд үдийн зоог барихынхаа өмнө хэвлэлийнхний өмнө үг хэлжээ

Трамп эхэлж үг хэлэхдээ хоёр тал худалдаа, Иран болон бусад олон асуудлын талаар ярилцсан гэв. Бусад хүмүүсийн шийдэж чадахгүй байсан олон янзын асуудлыг шийдвэрлэсэн гэж Трамп хэлсэн байна. Ираны дайны талаар ярихдаа, Вашингтон болон Бээжин Техраныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх хүсэлтэй байна гэж хэлжээ. Мөн хоёр улс Ормузын хоолойг нээлттэй байлгахыг хүсэж байна гэсэн юм.

Дараа нь Трамп Ши Жиньпинд талархал илэрхийлж Бээжинд байгаа нь нэр төрийн хэрэг хэмээжээ. Трамп Ши Жиньпинийг есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчлахыг урьсан аж. Өөрийг нь дотноор угтан авч, сайхан сэтгэгдэл үлдээсэн шиг Ши Жиньпинд АНУ-д айлчлахад сайхан байх болно гэж найдаж буйгаа Трамп илэрхийлсэн байна.

Харин Ши Жиньпин үг хэлэхдээ “Жуннаньхай ордон нь миний бие болон Хятадын төв засгийн газрын удирдагчдын ажиллаж, амьдардаг газар" гэжээ. Мөн тэрбээр "Энэ газар урьд нь хааны цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг байсан арвин түүхтэй цогцолбор" хэмээсэн юм. Хоёр улсын удирдагч цогцолборын цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явахдаа харсан нэгэн мод 490 жилийн настай болохыг онцолжээ. Ши Жиньпин цэцэрлэгт хүрээлэнд үзсэн Хятад сарнайн үрийг Трампад бэлэг болгон илгээнэ гэж хэллээ. Үүнд Трамп "Үнэхээр гайхалтай, надад таалагдаж байна" гэж хариулжээ.

Хамтарсан мэдэгдлийн төгсгөлд Ши Жиньпин хоёр улсын удирдагчид бүтээлч хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрсэн гэсэн юм. Тэрбээр уг дээд хэмжээний уулзалтыг түүхэн чухал алхам гэж тодорхойлсон байна.

НЭМЭЛТ: 2026.05.15, 11:28 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цуваа Жуннанхай барилгад хүрэлцэн ирлээ. Тэнд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар үдийн зоог барих юм. Жуннанхай нь Хятадын Коммунист намын даргын өргөө билээ.

Зургийн эх сурвалж: BBC

Жуннанхай нь БНХАУ-ын төрийн нууцлалтай барилга учир дотор нь цөөн тооны сэтгүүлч нэвтрэхийг зөвшөөрчээ.

НЭМЭЛТ: 2026.05.15, 11:15 минут

Трамп хэлэлцээний эхний өдрийн талаар ярилцлага өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөө өглөө /2026.05.15/ айлчлалын эхний өдөр өрнөсөн үйл явдлын талаар “Fox News”-ийн Шон Ханнитид ярилцлага өгчээ. Трамп Ши Жиньпиний талаар ярихдаа түүнийг үнэхээр ухаалаг, хэрсүү хүн хэмээж түүнтэй сайн харилцаатай байдаг гэсэн байна.

Хятадын эдийн засгийн талаар Трамп ярихдаа, том зах зээлтэй учир бизнес эрхлэхэд нээлттэй байгаасай гэж хүсэж байна гэжээ. Ингэснээр АНУ-д маш ажлын байр үүсэж, орлого олно гэж тэр хэлсэн байна. БНХАУ-тай хийдэг худалдааны алдагдал өмнөхөөсөө хамаагүй их хэмжээгээр буурсан гэж Трамп Ханнитид хэлжээ.

Трамп эхний өдөр явагдсан худалдааны хэлэлцээ өмнөх үетэй харьцуулбал илүү сайн болсон гэсэн юм. Өмнөх худалдааны хэлэлцээгээр гарын үсэг зурсан 36 тохиролцооноос илүү том зүйлс яригдсан гэж тэр Ханнитид хэлжээ. БНХАУ АНУ-аас юу хүсэж байгаа вэ гэж Ханнити асуухад Трамп дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй “Маш их зүйл хүсэж байгаа” гэсэн байна.

Зургийн эх сурвалж: Fox News

Түүний БНХАУ-д айлчилж буй зорилгуудын нэг нь Ираны дайныг дуусгах тал дээр Бээжингээс туслалцаа авах юм. АНУ-ын Ерөнхийлөгч Марко Рубио айчлал эхлэхээс өмнө хэлэхдээ, БНХАУ-ыг ятган сэнхрүүлж Ираны дайныг дуусгах тал дээр илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд хүргэж чадна гэж найдаж байна гэсэн.

БНХАУ болон Ерөнхийлөгч Ши Жиньпин Иранд нөлөөлөх чадамжтай эсэхийг Ханнити Трампаас асуусан байна. Трамп үүнд хариулахдаа БНХАУ АНУ-аас газрын тос худалдан авахаар тохиролцсон гэжээ. Тэр “БНХАУ-ын газрын тос тээвэрлэдэг онгоцнуудыг Техас, Луисианна, Аляска дээр хүлээн авна. Эрчим хүч тэдний хувьд хамгийн хэрэгтэй зүйл. Харин бидэнд хязгааргүй их эрчим хүч байгаа” хэмээсэн байна.

Трамп Ираны асуудлаар нэмж ярихдаа “Иран цөмийн зэвсэгтэй болохоос БНХАУ ч гэсэн сэргийлэхийг хүсэж байгаа гэж би бодож байна” гэжээ. Мөн Ши Жиньпин Иранд зэвсэг нийлүүлэхгүй байхаар тохиролцсон гэдгийг Трамп дурдсан байна. Тэр “Ши Жиньпин зэвсэг нийлүүлэхгүй гэж хэлсэн. Өндөр ач холбогдолтой мэдэгдэл. Гэхдээ үүний хажуугаар Иранаас их хэмжээний газрын тос худалдан авах сонирхолтой” гэсэн юм.

АНУ-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтыг Их долоо, Их 20-той адилтгаж Трамп Их 2 буюу “G2” гэж нэрлэх болсон. Энэ уулзалт түүхэн дэх чухал мөчүүдийн нэг болж үлдэнэ гэж Трамп Ханнитид хэлжээ.


ЭХЛЭЛ: 2026.05.14, 09:50 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар өнөөдөр /2026.05.14/ хоёр дахь өдрөө хэлэлцэнэ. Трамп 2017 оноос хойш анх удаа олон улсын тавцан дээрх АНУ-ын хамгийн том өрсөлдөгч улсад зочилж байгаа гэдгээрээ энэ айлчлал ач холбогдолтой юм. Трамп энэхүү айлчлалаас бодит үр дүн гаргаж түүхэн доод хэмжээнд хүрээд буй рейтингээ өсгөнө гэж найдаж буй.

Хоёр улсын удирдагч өнөөдөр цай, үдийн хоол идсэний дараа Трамп АНУ руу буцахаар нисэх юм. Трамп өнөөдөр болох үйл явдлын талаар өөрийн сошиал хуудас дээрээ “БНХАУ-тай тогтоосон харилцаа маань өмнөхөөсөө илүү хүчирхэгжиж, сайжирна гэж найдаж байна” гэжээ.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Трамп, Ши Жиньпин нар Өмнөд Солонгост уулзахдаа худалдааны дайнаа түр хугацаанд зогсоох тохиролцоонд хүрсэн. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол зорилгуудын нэг нь тэрхүү тохиролцоог хадгалах юм. Тус тохиролцооны хүрээнд АНУ БНХАУ-ын бараануудад тавьсан гурван оронтой тоо бүхий гаалийн татвараа түдгэлзүүлж, БНХАУ газрын ховор металлын нийлүүлэлтээ боохоо зогсоосон.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хоёр улсын удирдагч Тайвань, Ойрх Дорнод, Украины дайны асуудлаар хэлэлцсэн юм. Мөн бизнес, эдийн засгийн харилцааны талаар ярилцсан билээ. Өнөөдрийн хэлэлцээгээр Ираны дайныг дуусгах асуудал дээр илүү идэвхтэй ажиллахыг Трамп Ши Жиньпинд уриалах төлөвтэй байна.

Гэхдээ Трамп энэхүү айлчлалаа суларсан байр суурьтай хийж байгаа юм. Учир нь АНУ-ын Дээд шүүх Трампыг улс орнуудад ганцаарчлан гаалийн татвар тогтоож болохгүй гэж шийдсэн. Гаалийн татвар нь Трампын гадаад бодлогодоо ашигладаг дуртай зэмсэг нь байсан юм.

АНУ-ын тал пүрэв гарагийн /2026.05.14/ хэлэлцээний талаар товч тойм оруулснаар бол хоёр улсын удирдагч Ормузын хоолойг нээх хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ илэрхийлжээ.

Эхний өдрийн хэлэлцээгээр АНУ, БНХАУ-ын хийсэн бизнес тохиролцоонд “Boeing”-ийн нисэх онгоцны худалдаа багтсан байна. Трамп “Fox News”-ийн Шон Ханнититэй ярилцахдаа БНХАУ “Boeing”-ийн 200 онгоц худалдан авахаар тохиролцсон гэжээ. Энэ нь зах зээлийн хүлээлтээс хамаагүй бага тоо байсан юм. Тохиролцоонд хүрэхээс өмнө 500 орчим онгоц нийлүүлэх гэрээ хийх төлөвтэй гэж хэвлэлүүд мэдээлж байв. Трамп “Fox News”-д онгоцны худалдааны талаар ярьсны дараа “Boeing”-ийн хувьцаа дөрвөн хувиар буурчээ.

Эх сурвалж: Reuters, BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад гарчигаа яаж орчуулсан юм бэ?
Өндөр хэмжээний албан тушаалтнууд, том гүрний тэргүүн нар … барилгад уулзана гэдэг нь арай юу? Аан сэтгүүл зүй гэж байна уу

Зочин
Зочин

Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн садар бичлэгийг өөрсдийх эь зөвшөөрөлгүй хуулж аваад гадаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр заржина

Үржин
Үржин

Мэдээлэл бичиж хүмүүст хүргэхдээ ёстой нэг холион бантан хутгаж дээ.Найруулга дэс дараа муутай дээр нь эх хэл соёл.монгол хэл бичгийн зөв бичих дүрэм гээд л бүх зүйл дээр тэргүүн эгнээнд явах ёстой сэтгүүлчид алдаатай их бичих юмаа.Ёстой гутамшиг гэж хэлэхэд ч багадмаар

Холбоотой мэдээ

Back to top button