АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар БНХАУ-д айлчилж байсан тохиолдлууд
Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд БНХАУ-д хоёр дахь удаагаа айлчилж хэд хэдэн асуудлаар хэлэлцээд нутаг буцлаа. Тэрбээр өмнө нь 2017 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа айлчилж байсан билээ.
АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар БНХАУ-д айлчилж байсан тохиолдлуудыг харцгаая:
1972 он

Ричард Никсон 1972 оны хоёрдугаар сард Коммунист Хятадад айлчилсан анхны АНУ-ын ерөнхийлөгч болсон. Тэрбээр Хятадын удирдагч Мао Зэдунтэй уулзсан юм. Энэхүү түүхэн айлчлал хоёр улсын дайсагналыг зогсоож, талууд Шанхайн хамтарсан мэдэгдэл хийсэн байдаг.
1975 он

Никсон ажлаа өгсний дараа ерөнхийлөгчөөр ажилласан Жералд Форд 1975 оны арванхоёрдугаар сард Хятадад айлчилж байв. Тус айлчлалаар тэр Мао Зэдунтэй уулзаж, АНУ Хятадтай харилцаагаа бэхжүүлсэн.
1984 он

Роналд Рэйган 1984 оны дөрөвдүгээр сард Хятадад айлчилж, Дэн Шиаопинтэй уулзсан юм. АНУ Тайваньд зэвсэг нийлүүлсний улмаас хоёр улсын харилцаа хэцүүхэн нөхцөл байдалд орсон үед энэхүү айлчлал өрнөсөн байдаг.
1989 он

Жорж Х.В Буш 1989 оны хоёрдугаар сард Хятадад айлчилсан ч тус жилийн сүүлээр Тяньаньмэний талбайн хядлага гарсны улмаас хоёр улсын харилцаа дорджээ.
1998 он

Билл Клинтон 1998 оны зун айлчлалаа хийж Хятадыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд тулгараад байсан саад тотгорыг арилгах алхмыг хийсэн.
2001, 2002, 2005, 2008

Жорж Буш 2001 оны есөн сарын 11-ны террорист халдлагаас хоёр сарын дараа “APEC”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шанхайд айлчилж, Хятадын Ерөнхийлөгч Жян Зэминьтэй уулзжээ. Үүнээс гадна Буш гурван удаа Хятадад айлчилсан юм.
2009, 2014, 2016

Барак Обама Хятадад нийтдээ гурван удаа айлчилж, Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээнд хүрсэн.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.