Улс төрийн халуун сэдэв

2027, 2028 оны сонгуулиас өмнө нийслэлээс Х.Нямбаатарын авторыг салгах шунал

Ерөнхий сайд Н.Учрал "Хүчит Шонхор" зах дээр очиж, махны үнийг анх удаа өөрийн амаар асууж, чихээр сонссоныгоо орон даяар цацлаа. Угтаа энэ бол ердөө л Н.Учралын нэг пи ар төдий.

ҮСХ, Сангийн яам, Монголбанк гээд оны эхэн үеэс өссөөр байсан махны үнийн талаарх мэдээллийг өглөө бүр шахуу Ерөнхий сайдад, Засгийн газрын долоо хоног бүрийн хуралдаанд танилцуулдаг. Тэр ч бүү хэл Шадар сайд бөгөөд Эдийн Засаг Хөгжлийн сайд Ж.Энхбаяр байнгын хорооны хуралдаан дээр "Засгийн газар махны үнийг барихгүй" гэж томорч байхад Ерөнхий сайд нь махны үнийг мэдэхгүй байна гэж юу байх билээ. Тэгэхээр ийм арга хоцрогдсон.

Болж буй үйл явц бол Л.Оюун-Эрдэнийн гэгддэг мега төслүүдийг, Д.Амарбаясгалангийн намд нь авчирсан ялалтуудыг, Х.Нямбаатарын автортой нийслэлд хийгдсэн, хийгдэж буй, мөн цаашид хийгдэх ажлуудаас нэрийг нь арчиж, мартуулах гэсэн Н.Учралын, магадгүй ерөнхийлөгчийн хүсэл оргилдоо хүрчээ л гэж харагдав.

Учир нь МАН-ын сүүлийн 10 жил эрх барихад намынх нь залуучууд тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн үүрэг их байгаад зогсохгүй энэ намаас нийслэлийн захирагчаар ажиллахдаа хамгийн өндөр амбицтай байж ирсэн нь дан ганц Х.Нямбаатар. Тэр жил нийслэлийг автороос нь салгах гэж ерөнхийлөгч улайрахдаа М.Энхболдыг хамгийн муу дүр болгож байв. Ингэхдээ залуустаа итгэл хүлээлгэж, мууг унагаж, сайныг тунхаглах баатрыг өмсгөл өгсөн мэт хөөргөж аваад М.Энхболдыг унагааж байсан шигээ өнөөдөр Н.Учралд яг тэр өмсгөлөө өгчихсөн, өнөөх нь хэнтэй ч юм үзэлцэж яваа.

Яг тэр үед Л.Оюун-Эрдэнийн мэдэрч байсныг Н.Учрал ч яг одоо мэдэрч суугаа тул түүний хувьд 2027, 2028 оны сонгуульд хамаг байдгаараа төвлөрчихсөн нь үнэн.

Гэхдээ Х.Нямбаатарын хэлсэн "Нэг дүүрэг ч ялуулж үзээгүй пацаан" гэдэг үгийн ард МАН-ыг өдий зэрэгтэй олонх болоход хэн, хэн хамгийн өндөр үүрэг гүйцэтгэснийг сануулав. Үнэхээр ч тийм. Н.Учрал бол МАН-ыг ялуулах сонгуулийн сайн менежер байна гэдэг юу л бол.

Ямар ч байсан тэр өнөөдөр намынхаа 30-ын бүлгийг ээлжлэн намнаж байгаагаа МАН дотооддоо хариуцлага тооцож чаддаг гэсэн имиж мэтээр харуулж, сонгууль хүртэл ерөөс жагсаалтынхан руу ч чиглүүлэх байдлаар гүрийх нь тодорхой болов.

Нэг удаа Л.Оюун-Эрдэнэ "Н.Учрал яг өөрийгөө сонсвол..." гэж хэлж байсан ч тэр өөрийгөө сонсолгүйгээр кабинетаа ерөнхийлөгчөөр бүрдүүлүүлсэн. Одоо ч процесс Н.Учралынхаар биш, тэр ердөө гүйцэтгэгчийн үүрэг хийж буй нь харагдана. Дараачийн хотын дарга хэн байлаа ч Х.Нямбаатараас сайн уу, муу юу гэдэг харьцуулалтын босгыг нь аль хэдийн тавьчихсан учраас нийслэлээс МАН олигтой нэрийг олж чадахгүй бол сонгуульд бараг л уначихаж байгаа нь тэр.

Наад талдаа нэгэндээ хариуцлага тооцож байгаа мэт харагдах авч цаад талдаа монголчуудын өдөр тутмын ахуйн зовлон дээр тоглолт хийж, түүгээрээ нэгнээ намнаж байгаа нь МАН яаж ч шинэчлэгдэж, өөрчлөгдлөө гэсэн энэ л хуучинсаг, болхи, бохир арга нь хэвээр байгаагаас их юм харагддаг.

Эцэстээ нам дотроо тэрссэн дүрүүдээ ээлжлэн шахсаар эцэст нь МАН-д карьергүй хууччуул нь үлдэх вий. Ялангуяа хуулийн хаалга татагсдаа төв аппарат руугаа буцааж татна гэдэг яавч сайны дохио биш.

МАН-ын дөрвөн удаагийн ялалт руу хөтөлсөн Д.Амарбаясгаланг давж 2027, 2028 оны сонгуульд ялалт авчирна гэдэг бараг боломжгүй шахуу. Тийм боломж бий гэвэл эхлээд нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалт, томоохон төсөл, хөтөлбөрүүдээс Х.Нямбаатарын авторыг даруй салгах, арчих гэдэг рүү Н.Учрал улайран шунахаас аргагүй. Тийм дарааллаараа ч явж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын 30 жилийн бохир улс төрд насаараа явсан Хүрэлсүх Содбаатар Энхбаяр Баярцогт мэтүүд бүх юмыг бохироор хийдэг арга барилаасаа салахгүй юм байна. Гэхдээ эдний фракц бол бохируудын сүүлчийн хэд. Энэ хэдэн бохироос зайгаа барисан залуусын зөв

Зочин
Зочин

Энэ их хийрхүү улс төржилт, өс хонзон, явцуу эрх ашиг албан тушаалын тэмцлээс иргэд улс орон л хохирч үлддэг. Нөгөө л утаандаа хордоод түгжрэлдээ стрeссдээд тамын тогооны хэрүүлээ хийгээд үлддэг

Зочин
Зочин

Хүрэлсүх Элбэгэпштейн тэргүүтэй Оджаргал-сахал Эрдэнэбилэг нарын мафийн бүлэглэл өнөөдөр Монголд дураараа дургиж,хуулийг гууль болгож байна.

Ахмад настан
Ахмад настан

Маш үнэн бичжээ. Олон жил энэ намд санал өгсөн манай гэрийхэн лав итгэж снал өгөхгүй тэр тусмаа учрал шиг юмнуудад. Засаг даргыг биш хаан яамны сайдаа монополийн газрын дарга нараа халах ёстой.байсан юу ч хийгээгүй хүмүүс

Иргэн
Иргэн

Учрал амьдрал мэлэхгүй бацаан. Ард нь Хүрэлсүх байгаа

Зочин
Зочин

Нямбаатарыг ажлыг нь хийлгээтэх. ХАМАГ АЖИЛ НУРААЖ ХОРЛОХОО БОЛЬ. КТа нарын нам бүлэглэл заль мэх ямар ч хамаагүй. Сэлбэ төвийн ажлыг төлөвлөснөөр нь явуул. ИРГЭДИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭРЭГЦЭЭ, УТАА ҮМХИЙ БОХИРООС САЛАХ, ХОТЫН ХӨГЖЛИЙН АЖИЛ. Дараагийн хүнийг чинь иргэд хүлээж авахгүй Нямбаатарын.чинээ хүн байхгүй. Дараагийн сонгуулиудад танай нам боломжоо аль хэдийн алдсан. Нямбаатар чинь хотыг бүхэлд нь авч өгсөн дөө, одоо хотод амжилтгүй боллоо. Ажил.хийгээд байна гэж зайлуулж байгаа хүн өөрөө ажил хийхгүй, чадахгүй Атаархаад нүд нь хорсоод, бачимдаад байж ядсандаа эргүү үйл хийлээ Оюун Эрдэний ажлыг үргэлжлүүлэх гэж иргэд саналаа өгч танай нам Засаглах эрхийг олж авсан.

Зочин
Зочин

Нямбаатарыг ажлыг нь хийлгээтэх. ХАМАГ АЖИЛ НУРААЖ ХОРЛОХОО БОЛЬ. КТа нарын нам бүлэглэл заль мэх ямар ч хамаагүй. Сэлбэ төвийн ажлыг төлөвлөснөөр нь явуул. ИРГЭДИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭРЭГЦЭЭ, УТАА ҮМХИЙ БОХИРООС САЛАХ, ХОТЫН ХӨГЖЛИЙН АЖИЛ. Дараагийн хүнийг чинь иргэд хүлээж авахгүй Нямбаатарын.чинээ хүн байхгүй. Дараагийн сонгуулиудад танай нам боломжоо аль хэдийн алдсан. Нямбаатар чинь хотыг бүхэлд нь авч өгсөн дөө, одоо хотод амжилтгүй боллоо. Ажил.хийгээд байна гэж зайлуулж байгаа хүн өөрөө ажил хийхгүй, чадахгүй Атаархаад нүд нь хорсоод, бачимдаад байж ядсандаа эргүү үйл хийлээ Оюун Эрдэний ажлыг үргэлжлүүлэх гэж иргэд саналаа өгч танай нам Засаглах эрхийг олж авсан.

Зочин
Зочин

За ингээд энэ шөнөөс эхлээд хот ТҮЦ- ээр дүүрчээ. Түц ванц улс .

Зочин
Зочин

Оюук Нямбаа нар бол Учралыг бодвол идэр 9 тачигнаж байхад талбай дээр түүхэнд байгаагүй олон хүн цуглуулж жагсаж тэмцэж гарч ирсэн хүмүүс л дээ. Харин энэ залуусын ялалтын бялууны оройг Хүрэлсүх хүртэж эрх мэдлээс зуурсан

Зочин
Зочин

Учка мэтийн далдаганууд ерөнхий сайд болоод л Монгол улс ийн төр сүйрчээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюун Эрдэнэ Нямбаатар 2сүйрүүлээд дууссан гэж боддогш дээ

Зочин
Зочин

Бэрхийн залуучууд уг нь зөв бсан ч давраад хүнээ алдсандаа. Их өндөрт удах ер нь хэрэггүй .

Зочин
Зочин

ᠩНямбаатарыг хэн ч Хотын захирагчаар сонгоогүй. Сумьяабазартай төрийн албыг наймаалцсан. Арчаагүй новшнууд
Өөрсдийн нэр хүнд ашиг сонирхлоос өөр тэдэнд өөр ямар ч зорилгогүй

Зочин
Зочин

Үнэнийг зоригтой хэлж бичиж чаддаг зөв сэтгүүлч бна. Нэг ч гэсэн ийм хүн байгаад талархая.

зочин
зочин

ард иргэдэд ээлтэй бол Нямбаатаргүйч
Болж л таарна шдээ Учиралыг дэмжиж байна
Хазааргүй улсад ядахнаа цулбуур хэрэгтэй

Арман
Арман

ОДЖАРГАЛ АЛУУРЧИНЬ ТОНУУЛЧ ХОМРОГЛОНО УСТГАГЧ ХАРААЛ ИДСЭН ПЭЗДААГИЙН ТАВИУЛ БООЛУУД ЗАСАГ БАРЬЖ БНА ШҮҮ ДЭЭ ????????????

Зочинолдо
Зочинолдо

ойлгож ядах юу байх ав дээ биднийг ба үр тэнэгүүд гээд итгэчихсэн даварчихсан

Зочин
Зочин

Нянгар зайлсанд маш их баяртай бна

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ih shunasan hvn d toriin joloo g bvv atguul gej Chingis haan mini helsen bolgoo udahgui ene novshnuud oorsdoo zailaach

Ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХЭД
Ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХЭД

ЛУЙВАРЧИН батцэцэг сайдаа огцруулж чадахгүй ерөнхий сайдын хэрэг алга. УЧРАЛ учраа олохгүй байсаар огцрох хүн байна.

Зочин
Зочин

Нямбаатарыг хятадуудыг оруулж ирлээ гэдэг, монголчууд ажил хийж чаддаггүй, хулгай л хийж чаддаг учир хятадуудыг сонгохоос өөр аргагүй байлаа.Ажлаа дуусгаад хөөгөөд гаргах байтал троллууд ажлыг нь хийлгэхгүй байв. Нямбаатар огт хохирохгүй, тэр хангалттай нэр хүнд олсон,улс төрд дахин гарч ирнэ,харин нийслэлчүүд хохирно,олигархууд хожно. Тролууд мөнгөө аваад өмхий ханхалсан бохир хотдоо бие биеэ мэрэн суух болно. Учрал бол удахгүй дээ,ийм хүн төрийн толгойд байж болохгүй,зүгээр л учраа мэдэхгүй утсан хүүхэлдэй юм бна.

Зочин
Зочин

Зүгээр байсан бордюрыг сольсон дахин төлөвлөлтийн 1 айлын хашаа байшинг 300 сая төгрөгөөр буулгасан (хашаа байшин барихад ч 300 сая ордоггүй юм) дэлхийн жишгээр 1км нь монгол төгрөгөөр 10 тэрбумаар баригддаг замыг 70 тэрбумаар барих гэж байсан гээд Нямбаатарын идэж уусан мөнгө өөрөө ч тоолж чадхааргүй болсон байхаа...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зүгээр байсан бордюр гэж тэнэг юм ярих юм. 5 м зүгээр яваад л нурж унасан замтай хот байж үхсэн баасаараа зүгээр гоё байдаг юм бэ

Звочин .тэтгэвэр авагч.
Звочин .тэтгэвэр авагч.
Reply to  Зочин

Яах вэ энэ 2 одоо бэрхдээ очоод галчаа хийчихнэ алзахгүй. Учрал ч бодон шархтуулчлаа даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

За яахав бордюр сольсныг больё.1айлын хашаа байшинг 300 саяар буулгадаг юмуу? Дэлхийн жишиг үнээс 7 дахин их үнээр зам барих ёстой юмуу? монголд дэлхийн жишгээс ч хямдхан барих боломжтой юм шүү.Нямбаатарын луйвардсан мөнгийг чиний миний татварыг нэмж байж төлдөг юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зүгээр байсан бордюр гэж тэнэг юм ярих юм. 5 м зүгээр яваад л нурж унасан замтай хот байж үхсэн баасаараа зүгээр гоё байдаг юм бэ

Зочин
Зочин

МАН-н хэдийг өөрсдөөр нь намнуулаад АН алга ташиж тэр жил өөрсдийг нь хагалсан өшөөгөө авч байна. Учралаар нь Нямбааг даруулчихлаа, одоо дараагийн бай Учрал гээд алгаа үрж суугаа

Зочин
Зочин

Нямбаатар хэсгийн ахлагч нараар хүрээлүүлэгч тэдний цалинг нэмсэн тэтгэвэр нэмэх ёстой байхад

Зочин
Зочин

Энэ нийтлэл маш буруу. Хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, харалган, хоосон толгойт хувалзны хийрхэл давамгайлсан, үндэслэл, шалтгаан, логик холбоогүй тархи угаах зорилготой худалдагдсан, мэдлэггүй, хүний явцуу, харалган дүгнэлт бна!! Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатарын бүлэглэл монголд онц ноцтой хохирол учруулсан. Зах зухаас нь дурдвал : Хилийн зурвас газар нутгмйг хятдуудад өгсөн, Цэцэрлэгт хүрээлэнд театр барих газрыг хятдууд сонгосон, уул уурхай тэр чигэарээ хятад бөгөөд маш хямдаар баялагаа өгдөг/ тухайлбал харбины гэрээ бөгөөл хятдын зөвшөөрөлгүй монголчууд мэдэх эрхгүй /, барилгын салбар мөн хятад, мах, хүнс хятдуудын саварт, сүүлийн жишээ хөвсгөлд тэсрэх бодисоор тусгай хамгаалалттай газар нутгийг дэлбэлж хаш хулгайллаа. Дотоодын урвагч шуналтнуудын хятдыг дэмждэг "бодлого" нэртэй урвалт монголыг сүйрүүлж бгааг харахгүй бна уу??? Хүсэхгүй бол харахгүй л дээ !!! 36 жил хулгайчдын халаасанд зүүгдэж яваа чинь гутамшиг !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуц. Юу ч бичээд байгаа эргуу дагз вэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

60 тэрбумаас эхлээд яриач

Хүрээ эр
Хүрээ эр
Reply to  Зочин

Битгий хуцаа чи Оджаргалын " оймс" минь.????????????

Зочин
Зочин

Автобусны буудлыг битүүлсэн адгийн тэнэг малыг үхсэндээ өмөөрөөд байдаг юм бэ

Зочин
Зочин

Нянгар зайлсанд маш их баяртай бна

Зочин
Зочин

berhiin hud batsaanuud samarsan shoo

Эр хүн
Эр хүн

Наад муу шуналын алуурчин чинь яг нэр дэвшиж харагдаач!!!! Хотын дарга хийж улсын төсвийг цуглаад хужаагаар дүүргээд сууна шүү!!!!

ЗОЧИН
ЗОЧИН

Нямбаатарын ажлыг нь хийлгээч.

Зочин
Зочин

Хаха нянбактер хорлонтрй вирусийг бүр устага угаасаа нийслэлийн ман бүгд хулгайн сүлжээнд орсон 27.28 онд гарахгүй

Зочинзочин
Зочинзочин

Мэдлэг чадвар, нэр цэвэр байдлаар Учрал ерөнхий сайд бол Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Нямбаатар нараас илүү бөгөөд 80, 90 оны залуусын төлөөлөл улс төрд түрж орж ирэх болно. А,ОЭ, Н нар албан тушаалд очиж үзлээ, эерэг, сөрөг үр дүнг ард түмэн мэдлээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Одоо албан тушаал эрх мэдлийн төлөө зууралдах хэрэггүй. Хууль алдаа оноог дэнсээд өгнө дөө. Нөгөө эв нэгдэл, намын нэгдэл нягтрал, ёс зүйг нь одоо харая. Эрх мэдлийн төлөө шунах тусам "Но"-той хуудуутай нь харагдана.

Зочин
Зочин

Нямбаатар огцорсноор махны үнэ буурна гэдэгт итгэлгүй л байна.

Иргэн
Иргэн

....хятадуудад хотын дарга маш их боломж олгосон...татварын дарамтаар олон аж ахуй хаалгаа барьсан.....мөнгөгүй нь нийслэлээс зайл л гэсэн шүү дээ Нямбаатар...яасан ч буруу үйл ажиллагаа хийсэн

Зочин
Зочин

Автор гэж юу вэ.

Зочин 7
Зочин 7

Нямбаатарыг улс төрөөс бүрмөсөн арчих хэрэгтэй. Ажилласан хугацаан дахь бүх төслүүдий төсөв зарцуулалтыг шалгах нь зүйтэй. Үүнээс дараа дараадаа хийж хэрэгжүүлэх арга хэмжээнд санаа оноо авахёстой.

Зоч
Зоч

Цаг хугацааал бүгдиииг харуулдаг хулгаач худалч хужаа ирлиииз хурлиизыг

Зочин
Зочин

Төрөө зас

Зочин
Зочин

45 УИХ гишүүнтэй байх хэрэгтэй Нараа шиг гудамжны хүүхэн орж ирэх ёсгүй Төрийн босго ӨНДӨР байх ёстой.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

"Автор " гэж юү гэсэн үг вэ?

Зочин
Зочин

Энэ мэдрэлийг Монголын төрд дахин битгий ойртуул!

Иргэн
Иргэн

Хүрэлсүхийн тооцоогоор АН- д С, Баярцогтыг захиалж 27- ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой болсон!! Харин ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан АН 27- оны сонгуулийн даргаа гэнэт сэхэж сэхээрч С, Баярцогтыг авч хаяснаар 28- оны УИХ сонгуульд ялах нь тодорхой!! Кк Ванга хэлж байна гэж бодоорой

Зочин
Зочин

Энэ сайт чинь данхын сайт юм бна лээ. Эзнээ өмөөрч байгааг нь ээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тийм хулгайн мөнгө хуваалцаж идээд хамтдаа л там уруу явцгаана даа

Холбоотой мэдээ

Back to top button