ЭРҮҮЛ МЭНД
ДЭМБ-аас олон улсад ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргалаа. Одоогоор шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 9.480, нас барсан хүний тоо 213 хүрээд байгааг онцолжээ.
Тус байгууллагаас хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хил хаах, Хятадын жуулчдыг хориглох зэрэг хэт хатуу алхам хийхгүй байхыг улс орнуудад анхааруулсан байна. Мөн өвчин гарсан улс орнууд мэдээллээ хуваалцаж, вакцин гарган авах ажлыг түргэсгэх арга хэмжээ аван ажиллах захирамж гаргаад байна.
ДЭМБ-аас мэдээлснээр хүнээс хүнд халдсан нийт найман тохиолдол Хятадаас бусад улс орнуудад илрээд байгаа аж.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэдэн хүн эдгэрсэн бэ