Газрын тосны хямрал үргэлжилж байгаа үед Их долоогийн сангийн сайд нар уулзана
Их долоогийн сангийн сайд нар өнөөдөр /2026.05.18/ Парис хотноо уулзах юм. Уулзалтын өмнөх өдөр буюу ням гарагт /2026.05.17/ Европын холбооны албан тушаалтан хэлэхдээ Ойрх Дорнодын нөхцөл байдал нь дэлхийн эдийн засаг гадаад цочролд хэр мэдрэмтгий болохыг харуулж байна гэжээ.
“Eurogroup”-ийн Ерөнхийлөгч Кириакос Пиерракакис “Ормузын хоолойг нээж, мөргөлдөөнийг дуусгах нь Ойрх Дорнодын хямралын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг буруулахад хамгийн ач холбогдолтой” хэмээсэн байна. Кириакос бол Грекийн сангийн сайд юм. “Eurogroup” нь Европын сайд нарыг нэгтгэдэг байгууллага. Их долоогийн сангийн сайд нарын уулзалтад “Eurogroup”-ийг төлөөлж Кириакос оролцоно.
Ираны дайнтай холбогдуулан эрчим хүчний нийлүүлэлт тасалдсаны улмаас инфляц нэмэгдэж, Их долоогийн хэд хэдэн улсын урт хугацаанд зээл авах зардал нэмэгдэж байгаа юм. Тодруулбал АНУ-ын засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын өгөөж баасан гарагт /2026.05.14/ 11 суурь пунктээр өсөж 5.121 хувь хүрсэн нь 2025 оны тавдугаар сарын 22-ноос хойш үзэгдээгүй өндөр дүн. Их Британийн засгийн газрын 30 жилийн хугацаатай бонд 1990-ээд оноос хойш үзэгдээгүй өндөр үнээр арилжиж байна.
Эх сурвалж: CNBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.