НИЙГЭМНийгэм мэдээ

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд бүртгэлгүй 18 ААН, 6 хувийн хөнгөлөлтэй зээл авчээ

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255-р тогтоолыг баталсан. Уг тогтоолоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.

Тус зээлийг,

  • Худалдаа хөгжлийн банк
  • Хаан банк
  • Хас банк
  • Төрийн банк
  • Голомт банк
  • Капитрон банк
  • Богд банк
  • Тээвэр хөгжлийн банк
  • Ариг банк
  • М банк зэрэг арилжааны банкнуудаар дамжуулан тус хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон.

Түүнчлэн зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор, жуулчин тээврийн хэрэгсэл болон агаарын тээврийн хэрэгслийн төрлүүдээр хөнгөлөлтэй зээлийг олгох юм. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны хурлаар тус яамнаас нийт 28 аж ахуйн нэгжид 72 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Гэтэл аялал жуулчлалын салбарын олон компаниуд зээл авч чадахгүй байгаа бөгөөд "зээл олголт ил тод бус байна" гэх гомдлыг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоонд (АЖМХ) ирүүлсээр байгаа аж. Иймд тус холбооноос зээлийн хэрэгжилт, хүртээмжийг үнэн зөв, ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзэн Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Сайдад албан бичиг хүргүүлжээ.

Тус холбооны бүртгэлээр зээл авсан 28 байгууллагын 10 нь АЖМХ-ны гишүүн хуулийн этгээд байгаа бөгөөд үлдсэн 18 аж ахуйн нэгжийн мэдээллийг тодруулан, баталгаажуулж ирүүлэхийг ССАЖЗЯ-наас хүссэн байна.

Холбоонд бүртгэлгүй ч зээл аваад буй дараах 18 ААН:

  • Атаршим трейд- 950 сая төгрөг
  • Галт халуун рашаан- 675 сая төгрөг
  • ДНДХ- 555 сая төгрөг
  • Ханбургэд хаан хоёр- 3.5 тэрбум төгрөг
  • Эрдэнэт Молор-Эрдэнэ 1 тэрбум төгрөг
  • Блак голд антрацит- 1 тэрбэм төгрөг
  • Халиунтолгой- 500 сая төгрөг
  • Борхойн бүрд- 800 сая төгрөг
  • Сод хан травел- 7 тэрбум төгрөг
  • Монгол технологи инвестмент- 7 тэрбум төгрөг
  • Испанихарш- 7 тэрбум төгрөг
  • Силк Роуд Интернэйшнл- 500 сая төгрөг
  • Хасабэ- Интернэшнл- 1 тэрбум төгрөг
  • Грийн гэйт трэйвэл- 2 тэрбум төгрөг
  • Эйч Ти Эл гейтвэй- 7 тэрбум төгрөг
  • Баянхайрхан трейд- 650 сая төгрөг
  • Дэлгэрэх бүрд- 960 сая төгрөг
  • Тэргүүн чансаа- 4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам "тус хөнгөлөлттэй зээл нь 6 хүртэлх жилийн хугацаатайгаар арилжааны банкнуудын өөрсдийн эх үүсвэрээр олгогдоно. Манай яамнаас зээлийн нийт 18.0 хувийн хүүгээс 12.0 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлж, зээлдэгч 6.0 хувийн хүү төлнө. Тиймээс энэ оны төсөвт зээлийн хүүд дэмжлэг үзүүлэх 13 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд хүүгийн дэмжлэгийн хэмжээнд үндэслэн энэ онд 250 тэрбум төгрөгийн зээл олгогдох тооцоолол хийгдсэн.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Арилжааны 10 банк өөрсдийн дотоод шалгуур, эрсдэлийн үнэлгээ, шийдвэр гаргалтын дагуу олгох бөгөөд хамгийн боломжит, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг бие даан сонгон санхүүжүүлнэ. Иймд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам зээлийн эх үүсвэрийг олгохгүй бөгөөд зээл олголтын шийдвэрт оролцохгүй, зөвхөн хүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд оролцож байгаа" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэргэжлийн холбоод гэж бас нэг хүнд суртлын шат дамжлага гарч Монгол улсын хуульд заагаагүй эрх эдлэн ААН-үүдийг өөрсдөө байгуулсан мэт азаргалах болж. Уг нь холбоонд элсэх элсэхгүй нь сайн дурын хэрэг. Яамдын сайд дарга нарыг олны шүүмжлэлээс хамгаалах бас нэг хана

Хулгай
Хулгай

Бас нэг ЖДҮ Сангийн хулгай, цөлмөлт!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Аялал жуулчлалын компани бараг алга. Аялал жуулчлалд гээд л худлаа материал бүрдүүлээд туучихдаг юм бна. Монгол банк 6 % иас дээших зөрүүг өгөхгүй баймаар юм бна. Яам нь оролцоггүй гэнээ???

Энэбиш
Энэбиш

Чөлөөлнө гээд дэмжихээр хуйвалдаад ингэдэг новшнуудад өндөр торгууль ноогдуул

Зочин
Зочин

Ингээд заваан юм хийдэг новшнууд татварын мөнгө шүү нөхөд өө

Зочин
Зочин

Хөнгөлөлттэй зээлийг ард иргэд авч чадлаа юу. Их хурлын гишүүд нь хүртэл бултаараа авчихдаг цаг үед нэг их сүржин ажил хийж гийгүүлсэн попрол гэж

Зочин
Зочин

Аялал жуучлалын гэсэн нэр устай олон холбоо байдаг ч яг газар дээр нь хийж бүтээж байгаа ААН-үүдийг баахан элдэв асуудлаар шахаад байна уу гэмээр л юм хийх юм.

Last edited 16 Өдөр Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button