Гадаад мэдээДЭЛХИЙ

Роналдогийн сүүлийн ДАШТ

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Кристиано Роналдо энэ жилийн ДАШТ түүний оролцох сүүлийн дэлхий аваргын тэмцээн байх болно гэж өнгөрсөн онд мэдэгдсэн билээ. Ийм учир Португалын тоглолтуудын тасалбар асар өндөр үнэ хүрч байна.

“New York Times” сонин “TicketData” байгууллагын тоо баримтыг эш татан мэдээлснээр бол өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард зургаадугаар сарын 27-нд болох тоглолтын хамгийн хямдхан тасалбар 400 ам.доллар орчим байжээ. Хэсэг хугацааны дараа тус тоглолтоор Португал, Колумб учраа таарна гэж “FIFA” мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа хамгийн хямд тасалбарын үнэ 2 мянган ам.доллар хүрсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тасалбар хамгийн хямддаа дунджаар 2,500 ам.доллароор зарагдаж байна гэж “Wall Street Journal” сонин “TicketData”-гийн тоо баримтыг эш татан мэдээлжээ.

Португал ДАШТ-ийн К хэсэгт орсон тул нээлтийн тоглолтоо АНУ-ын Хьюстон хотод Конго улсын эсрэг хийнэ. Дараа нь мөн тус хотод Узбекистаны эсрэг тоглох юм. Хэсгийн сүүлийн тоглолтоо Португал дээр дурдсанаар зургаадугаар сарын 27-нд Майами хотод Колумбын эсрэг хийнэ. Хэрэв Португал дараагийн шатанд шалгарч чадахгүй бол Роналдог ДАШТ-д тоглохыг үзэх сүүлийн боломж болох юм. Ийм учир тус тоглолтын тасалбарын үнэ их хэмжээгээр өссөн байна.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ПОРТУГАЛ НЭХ ОЛИГТОЙ ТОГЛОХГҮЙЭЭ ӨМНӨХ ДАШТ ДЭЭР ХАРАГДСАН, ЭНЭ НЭГ ЮМ НЬ ЗААВАЛ НАДАД ӨГӨХ ЁСТОЙ ГЭЖ УУРЛААД НӨГӨӨДҮҮЛ НЬ АЛЬ БОЛОХ ӨГӨХГҮЙ ӨӨРСДӨӨ АРГАЛЧИХ ГЭЭД ХОЖИГДСОН, ЯГ Л ТИЙМ ЮМ БОЛНО

Холбоотой мэдээ

Back to top button