Японы Кояа уулын алдарт сүм зочдыг задгай хувцаслахгүй байхыг уриалжээ
Японы Кояа уул дээр оршдог алдарт Окүноин хийд мэдэгдэл хийхдээ зочдыг задгай хувцаслахгүй байхыг уриалжээ. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй тэрхүү сүм япон, англи хэл дээр задгай хувцас өмсөхгүй байхыг уриалсан самбар байрлуулж, лам нар жуулчдад товхимол тараах болсон байна. Зун болж жуулчдын тоо нэмэгдэж байгаа учир шорт, богино банзал, мөр эсвэл нуруугаа ил гаргасан хувцастай хүмүүс хийд дээр ирэх нь олширсон учир тэд ийм арга хэмжээ авч эхэлжээ.
Хийдэд есдүгээр зууны үеийн Шингон буддын шашныг үндэслэгч Кукаигийн бунхан байрладаг юм. Ажилтнууд зохисгүй хувцас өмссөн зочид дээр очиж хүсэлтийг нь биелүүлэх эсвэл гадуур хувцас худалдан авахыг санал болгоно гэж албаныхан мэдэгджээ. Кокүин хийдийн шашны асуудал эрхэлсэн албаны дарга Хогэн Яабү “Зочид зохих ёсны дагуу хувцаслахыг хичээгээсэй гэж бид хүсэж байна. Энэ явдал улс даяар өрнөсөн хөдөлгөөн болбол бид талархах болно” гэсэн юм. Сүүлийн жилүүдэд Японы албаныхан жуулчид их очдог газарт зочдыг зохистой хувцаслахыг уриалах болсон. Өнгөрсөн жил Фүжи ууланд авирахаар ирсэн жуулчид дулаан хувцас, уулын гутал зэрэг авиралт хийхэд зохих хувцас хэрэгсэлтэй байхыг шаардаж эхэлсэн юм.
Эх сурвалж: Japan Today















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.