НИЙГЭМНийгэм мэдээ

Цагийн ажил хийж байсан 15 настай хүүхэд барилгын хананд дарагдаж нас барсан байж болзошгүй байна

Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кимбаб Чонгүг" солонгос хоолны газар ханаа нурааж барилгын засвар хийлгэж байжээ. Засварын ажлыг 15 настай "Т" гэх хүү хийж байсан бөгөөд барилгын хана нурааж байгаад дарагдаж амиа алдсан байж болзошгүй байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "БГД-ийн 15-р хороо "Кимбаб Чонгүг" хоолны газарт засвар хийж байхад барилгын хана нурж хүн дарагдаж нас барсан " гэсэн дуудлага, мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч шалгахад, цагийн ажил хийж байсан 15 настай эрэгтэй барилгын хана нурааж байгаад дарагдаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал бүртгэгдсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Haramsaltai yum be

Зочин
Зочин

Стандартын дагуу баригдсан ханыг энэ хоолны газар нураах ямар эрхтэй юм. Дураараа авирлаж, ингэхдээ хүний амь зольсон юмнуудаар ханыг нь буцаан бариул ! Дээр нь хатуу хариуцлага тооц.

хүннү
хүннү

хайран хүү.

Доржоо
Доржоо

Эвийдээ нялх амьтан

Зочин
Зочин

Энэ эзэн гээд бгаа солонгос новшийн газрыг бүүр хаагаачээ.Хоолны газраас нь жоом ,шавьж гаран энэ арай юу,сүүлдээ бүүр монгол сайхан хүүгийн аминд хүрч бн.Хаагаачээ,хяналт шалгалтаа хийгээчээ

Зочин
Зочин

Энэ газрыг хаа.Дандаа асуудал гаргадаг.Хяналт хийгээчээ.Давараасаар байгаад ,эцсийн шатанд монгол сайхан хүүгийн аминд хүрч бж ,арай юмаа.Хаагаачээ.Энэ хоолны газар ямар амтгүй.Өөрсдөө гэртэй хийгээд идчих юмыг битгий очиж идээгээ.Со нарыг битгий давраад.Бид нарыг со очиход яаж доромжлодог билээ.

Зочин
Зочин

Хаагаачээ.Усыг нь уувал ёсыг нь даган гэдэг.Хууль журмыг дагахгүй үл ойшоодог юмнуудыг өөгшүүлээд бвал ингэж залуу үеийн чинь амиар тоглож бн.Үнийг үл дэвшин зонсооё

Зочин
Зочин

Яагаад юу ч мэдэхгүй жоохон хүүгээр ийм ажил хийлгэсэн юм бэ аюулгүй ажиллагааны ямарч мэдлэггүй ш дээ, хариуцлага алга хууль дүрэм юу ч мэдэхгүй.

Зочин
Зочин

Сайн шалгаж байж үнэн зөв мэдээлэл ард түмэнд хүргэж байгаа ч

Зочин
Зочин

Насанд хүрээгүй хүүхдээр ажил хийлгэсэн тэр газрын эзнийг аидаар нь шороогоор дарж алцгаая

Ахмад
Ахмад

Хайран хүү 15 хан насандаа ажил хийгээд тэр байгууллагын буруу ш дэн

Холбоотой мэдээ

Back to top button