Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин сайд нар болон захирлуудын хамт БНХАУ-ыг зорилоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2026.05.19/ БНХАУ-д төрийн айлчлал хийхээр газардана. Түүнтэй хамт засгийн газрын сайд нар болон томоохон компаниудын захирлууд явж байгаа юм. ОХУ-ын төлөөлөл дунд Роснефтийн гүйцэтгэх захирал Игорь Сечин, Газпромын гүйцэтгэх захирал Алексей Миллер, хөнгөн цагааны магнат Олег Дерипаска, Сбербанкийн гүйцэтгэх захирал Герман Греф, ВТБ банкны гүйцэтгэх захирал Андрей Костин гэх мэт бизнесийн төлөөллүүд явж буй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт /2026.05.18/ хэлэхдээ “Бид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээрээ хэнтэй ч өрсөлдөх гэсэн зүйл байхгүй. Харин Хятадтай бие даасан, олон талт харилцаагаа хөгжүүлж байна” гэжээ. Өнгөрсөн долоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийж, Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцсэнийг дэлхий нийт анхааралтай ажигласан. Трамп тэрхүү айлчлалаараа дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск, “Apple”-ийн Тим Күүк, “Nvidia”-гийн Жэнсен Хуанг зэрэг бизнес төлөөлөл дагуулсан билээ. Хүмүүс ОХУ болон АНУ-ын төлөөллийг сошиал орчинд их харьцуулж байсан тул Кремль хэнтэй ч өрсөлдөх гэсэн зүйл байхгүй гэжээ.

Эх сурвалжууд мэдээлснээр Путин, Ши Жиньпин нар гацсан “Сибирийн хүч-2” хоолойн төслийг эцэслэх оролдлого хийх аж. Монголоор дамжих тус хийн хоолой нь Ямалын хойгоос Хятад руу жилд 50 тэрбум куб метр хий тээвэрлэх юм.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button