ДАШТ-д зориулж Мехико хот хөлбөмбөгийн түүхэн дурсгалт үзмэрүүдээр үзэсгэлэн нээжээ
Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ыг Канад, АНУ, Мексик хамтран зохион байгуулна. Дэлхийн аваргыг тохиолдуулан Пелегийн титэм, Марадонагийн өмсгөл зэрэг 15 мянга орчим хөлбөмбөгийн дурсгалт үзмэртэй үзэсгэлэн Мексикийн нийслэл Мехикод нээгджээ.
Мехико хотын Изтапалапа дахь Янкуик музейд 90 улсын шигээ багийн тамирчдын өмсгөлийг дэлгэсэн байна. Үзэсгэлэн дээр байгаа үзмэрийн ихэнхийг хөлбөмбөгтэй холбоотой эд зүйл 40 жилийн турш цуглуулсан Габриэль Бустамантегийн цуглуулгаас гаргажээ. Үзмэрүүдээс онцлох зүйлсэд Пелегийн титэм, Диего Марадона, Дэйвид Бекхам, Хорхе Кампос, Лионель Месси болон Кристиано Роналдогийн өмсгөлийн цамц багтаж байна.
Үзэсгэлэнгийн куратор Рикардо Ривера “Хөлбөмбөгийн түүхийн олон алдартай зүйл байгаа. Хн болгон харж, зургийг нь авахыг хүсдэг нэг үзмэр нь 1970 онд Мехико хотноо Пелед өгч байсан титэм болон өмсгөл юм” гэжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.