Путин, Ши Жиньпиний уулзалт: Орос, Хятадын хооронд эдийн засгийн томоохон хэлцэл хийгдсэнгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилж, лхагва гарагт /2026.05.20/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцлээ. Лхагва гарагийн өглөө Ши Жиньпин Путинийг хүлээн авч, хүндэт харуулууд жагсан, цэргийн хамтлаг ОХУ-ын төрийн дууллыг тоглосон юм.
Хоёр улсын удирдагч ёслолын дараа Ардын их хурлын танхим руу шууд орсон. Ши Жиньпин бусад удирдагчдыг угтан авахдаа танхим руу орон шатан дээр хэсэг хугацаанд зогсдог. Гэвч энэ удаад хоёр улсын удирдагч шууд Ардын хурлын танхим руу орсон юм. Ши Жиньпин хэлэлцээг нээж үг хэлэхдээ Путинийг дотнын найз хэмээн дуудаж хоёр улс хөгжил, сэргэлтийн ажил дээр бие биедээ туслах хэрэгтэй гэсэн байна.
Мөн харилцаа ийм түвшинд хүрсэн нь улс төрийн итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж чадсантай холбоотой гэдгийг онцолжээ. Ши Жиньпин мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болон дэлхийн чухал гүрнүүдийн хувьд Хятад, Орос нь урт хугацааны стратегийн үзэл баримтлалыг дагаж, илүү шударга олон улсын тогтолцоог бий болгохын тулд хамтран ажиллах ёстой гэж хэлсэн юм.
Харин Путин үг хэлэхдээ Ши Жиньпинийг дотнын найз хэмээн дуудаж, ОХУ-БНХАУ-ын харилцаа урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэсэн байна. Ойрх Дорнодын хямрал үргэлжилж байгаа энэ үед ОХУ найдвартай эрчим хүч нийлүүлэгч хэвээр байна гэж тэр хэлжээ. Мөн ирэх жил Ши Жиньпинийг ОХУ-д айлчлахыг Путин урьсан байна.
Сүүлийн 25 жилийн хугацаанд БНХАУ-ОХУ-ын худалдаа 30 дахин өссөн гэдгийг онцлоод, хоёр улсын харилцаа олон улсад тогтвортой байдалд тусалж байгааг Путин хэлжээ.
Путин, Ши Жиньпин нар хувийнхаа баг бүрэлдэхүүнтэй хэлэлцээгээ богино хугацаанд хийж дуусгасан юм. Дараа нь хоёр улсын төлөөлөл илүү өргөн хүрээний хэлэлцээ хийсэн байна.

Хэлэлцээгээ дуусгаад хоёр улсын удирдагч худалдаа, технологи, оюуны өмч, шинжлэх ухаан гэх мэт салбарыг хамарсан баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Мөн тэд стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.
Гарын үсэг зурах арга хэмжээ дууссаны дараа Ши Жиньпин БНХАУ-ОХУ-ын харилцаа сайжирч, иж бүрэн стратегийн түншлэлийн хамгийн дээд түвшинд хүрлээ гэжээ. Харин Путин Орос Хятадад эрчим хүч үргэлжлүүлэн нийлүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, хоёр улсын худалдаа гадаад цочрол болон дэлхийн зах зээлийн сөрөг хандлагаас хамгаалагддаг гэсэн байна.
БНХАУ бол ОХУ-ын хамгийн том худалдааны түнш. Тоо баримтаас харвал 2025 онд хоёр улсын худалдаа 240 тэрбум ам.доллар хүрсэн байна. Мөн БНХАУ нь ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны хамгийн том худалдан авагч. Кремль мэдээлснээр ОХУ нь БНХАУ-ын тав дахь хамгийн том худалдааны түнш юм.
Долоо хоногийн дотор Трамп, Путин нарыг дараалан хүлээн авсан явдал нь БНХАУ-ын олон улс дахь нөлөөг улам тодотгож байна. Хоёр том гүрний удирдагч дараалж ирж байгаа тул айлчлалуудыг олон улс харьцуулах нь зайлшгүй гэж шинжээчид үзэж буй.
Харин Кремль мэдэгдэл хийхдээ айлчлалын гадаад үзэмжийг харахаас илүүтэй агуулгад анхаарал хандуулах нь чухал гэжээ. Мөн айлчлалаар хийсэн бүх зүйл ил харагдахгүй гэдгийг онцолсон юм.
Трамп хоёр өдрийн турш айлчлахдаа Ши Жиньпин болон Хятадыг их магтсан боловч худалдааны асуудлаар томоохон ахиц гаргаж чадаагүй. Мөн Ираны дайныг зогсооход Бээжингээс бодит тусламж авч чадалгүйгээр баасан гарагт /2026.05.15/ нутаг буцсан.
Путины хувьд гарын үсэг зурах ёслол дээр 20 гаруй баримт бичгийг баталсан ч Орос, Хятадын хооронд эдийн засгийн томоохон гэрээ хийгээгүй. Барууны хориг арга хэмжээний улмаас ОХУ гадаадаас дэвшилтэт техник хэрэгсэл авах боломжгүй хэвээр байгаа. Ийм учир Москва “Гигачат” нэртэй гол хиймэл оюун ухааны загвараа Хятадад үйлдвэрлэсэн чипээр хөгжүүлж, ажиллуулахаар найдаж байгааг Сбербанкны гүйцэтгэх захирал Герман Греф мэдэгджээ.
“Сибирийн хүч-2” дээр ахиц гарсан уу?
Айлчлалын үеэр анхаарал татаж буй зүйл нь “Сибирийн хүч-2” хийн хоолой юм. "Сибирийн хүч-2" байгалийн хий зөөвөрлөх хоолойн төслийн талаар Хятадтай ерөнхий ойлголцолд хүрсэн боловч гол зүйлс болон бүтээн байгуулж эхлэх хугацааг хараахан эцэслэн тохиролцоогүй байгааг Кремль мэдэгдсэн байна.
Сибирийн хойд хэсгээс Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу хий нийлүүлэх уг хоолойн асуудлаар Москва, Бээжин олон жилийн турш хэлэлцээ хийж байгаа. Гэвч талууд үнэ болон бусад асуудлууд дээр тохиролцож чадаагүй л байгаа юм. Өмнө нь Путин хэд хэдэн удаа БНХАУ-д айлчилж "Сибирийн хүч-2" төслийг урагшлуулахаар оролдсон ч хоосон буцсан байдаг. Энэ удаа ч гэсэн тэр хоосон буцаж байна.
Хоёр улсын удирдагч хамтарсан тунхаглал гаргахдаа АНУ-ыг шүүмжилсэн нь мөн анхаарал татлаа. Тэрхүү тунхаглалд зарим улс орнууд колоничлолын үеийн үзлээр дэлхийд ноёрхохыг оролдсон нь бүтэлгүйтсэн боловч дэлхий дахин ширэнгэн ойн хууль руу буцах аюул тулгараад байна гэжээ.
Мөн Трампын "Алтан бүрхүүл" пуужингийн довтолгооноос хамгаалах төсөл нь стратегийн тогтвортой байдалд заналхийлж байна гэж шүүмжилсэн юм. Вашингтон цөмийн зэвсгийг хязгаарлах түүхэн гэрээний хугацаа дуусаж байхад орлох шинэ баримт бичиг дээр ажиллахгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongoloor damjih hooloi ymar bolohыг harj l baiya
Хоёр тал их л сүртэй уулзаад байсан том эдийн засгийн гэрээ алга аа
Сибирийн хүч-2 дээр ахицгүй байгаа нь Монголд ч нөлөөтэй асуудал шүү
Хятад өөрийн эрх ашгаа л нэгдүгээрт тавьж байна даа
Путин Ши хоёр найз гэдгээ дахин дахин хэлээд л
20 гаруй баримт бичиг зурсан ч бодит том хэлцэлгүй өнгөрчээ
Орос одоо Хятадаас хэт хамааралтай болж байгаа юм биш үү
Delhiin tom gurnuud hoorondoo ih l ursulduj bn daa
Putin iluu ih demjleg huseed очсон юм шиг
Ireeduid ene hooloin tosliig dahij ih yarina daa
Mongold ashigtai tusval sain l bn
хятадууд хэлэлцээ хийх гэж орос америк хоёроор санаан зоргоор наадаж өгнөө. Тэдний тэвчээрийг жинхэнэ барнаа.
Uulzalt ni ih yosloltoi haragdsan ch ur dun бага
Shi Jinpingii ner hund odoo delhiid ih usuj bn
Oros Hyatadad iluu ih heregtei bolood bgaa yum bishuu
Тэр хийн хоолой мөддөө тавигдахгүй,тэртэй тэргүй сул орж ирэх хийг одоо хөрөнгө гаргаж үнэтэй авах тийм наймаа хаана ч байхгүй,тэр тусмаа урд хөршийн хувьд.Хийн хоолой тавигдах үeд нэг бол өөр эзэмшигчтэй тохиролцох,нэг бол зүгээр авах боломж маш өндөр. Мөн хийг орлох найдвартай эх үүсвэр судалгаагаар аль хэдийн гарсан,одоохондоо хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа.
Hyatad ooriin erh ashgaa hamgaalj bgaa нь ойлгомжтой