Улс төрийн мэдээ

ЕТГ-д ажиллаж байсан Д.Бум-Очир Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хугацааг "өөрчлүүлнэ"

УИХ-ын гишүүн Д.Бум-очир тэргүүтэй Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Хуулиа танилцуулахдаа,

  • 250 орчим мянган иргэдийн санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нь өргөжүүлэн нээж өгнө
  • Хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөх боломжтой болно
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгоно гэжээ.

Энэхүү хуулийн ерөнхий агуулгыг харвал урьдчилан санал өгөх гэдэг ойлголтыг хэд хэдэн заалтаар тусгаж өгсөн байв. Энэ нь тайлбарлагдахдаа хэдийгээр боломжийн мэт харагдавч манайх шиг сонгуулиар улс төржилт өндрийг авдаг улсад урьдчилсан саналыг өөрчлөх боломжгүй болчихож буй юм. Түүнчлэн саналын авах хоногуудад өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Ингэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн,

"55.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна" гэсний “гурваас” гэснийг “дөрвөөс”  болгож,

57.1.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна гэснийг “Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон санал авах өдөр” гэснийг “тогтоосон санал авах өдрөөс 13 хоногийн өмнө эхлүүлж тав хоногийн хугацаанд” гэж, мөн “22:00” гэснийг “17:00” гэж өөрчлөх,

63.8.Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно гэсний “хоёроос” гэснийг “дөрвөөс” болгож өөрчлөх байдлаар өөрчлөхөөр тусгажээ.

Энэ нь сонгуульд санал өгөх хоног хугацааг улам уртасгаж, энэ хэрээр саналын будлиан үүсэх, сонгуулийн зардал нэмэгдэх зэрэг эрсдлүүд бий болгож болзошгүй юм:

Мөн харьяалал харгалзахгүй ойролцоох хэсгүүдэд санал өгдөг болгохоор зохицуулсан бөгөөд энэ нь мөн л давхар санал өгөх асуудал гарах сул талтай.

Уг хуулийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир өргөн барьж буй нь хууль санаачлагчийн хувьд шинэ зүйл биш хэдий ч тэрбээр парламентад орж ирэхээсээ өмнө Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, ЕТГ-т харьяалагдан ажиллаж байсан хүн гишүүн болмогцоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг барьж орж ирж буй нь зарчмын хувьд хэр нийцтэй вэ.

Ингэхдээ бүр сонгуулийн саналын хугацааг өөрчлүүлэхээр эрмэлзэж, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хуулийг парламентын босго давуулах гэж байна. Хэлэлцэн батлах эсэх эрх нь УИХ-д бий.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөдөө ажиллаж байгаа хүмүүс санал өгч чаддаггүй асуудлыг шийдвэл сайн л байна

Зочин
Зочин

Санал өгөх боломжийг нэмэх нь зөв ч хяналтаа сайн хийхгүй бол будлиан гарах эрсдэлтэй

Зочин
Зочин

ЕТГ-д ажиллаж байсан хүн ийм хууль санаачилж байгаа нь ашиг сонирхлын зөрчил мэт харагдаж байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гадаадад байгаа иргэдэд 2 биш 5 хоног санал өгөх болгож сунгах нь юу нь буруу вэ? Зөв биз дээ

Зочин
Зочин

Оюутан залуус хаана байгаагаасаа үл хамаарч саналаа өгдөг болох нь бол зөв шийдэл

Зочин
Зочин

Сонгуулийн хугацааг сунгахаар луйвар хийх боломж нэмэгдэнэ гэж хүмүүс болгоомжилж байна

Зочин
Зочин

Гадаадад байгаа иргэдэд 5 хоног санал өгөх боломж олгох нь хэрэгтэй санагдлаа

Зочин
Зочин

Монголд сонгууль болгон маргаантай болдог болохоор ийм өөрчлөлтөд хүмүүс эмзэг хандаж байна

Зочин
Зочин

Давхар санал өгөх эрсдэлийг яаж хянах юм бол доо

Зочин
Зочин

Сонгуулийн зардал дахиад л өсөх нь дээ

Зочин
Зочин

Хууль болгон сонгуулийн өмнө өөрчлөгддөг нь нэг л биш ээ

Зочин
Зочин

Irgedee songuulid iluu oroltsoh bolomjtoi bolgoj baigaa ni zuv yum bish uu

Зочин
Зочин

Songuuliin hugatsaa urt boloh tusam ergelzee ihsene shig sanagddag

Зочин
Зочин

Oyutnuud nutag ruugaa yvahgui sanalaa ugdug bolvol amar l baina

Зочин
Зочин

Songuuli bolgonii umnu durem juram oorchlood baihaar itgel buurah yum

Зочин
Зочин

Irts nemegdeh tal deer bol demjij baina

Зочин
Зочин

Songuuliin budliantai holbootoi ergelzee ard tumend ugaasaa ih bii

Зочин
Зочин

Yag songuuli duhuhuur huuli oorchlood baidag ni ulstorjih yum daa

Зочинолдо
Зочинолдо

хөгшчүүл ээ хөөгөөд байсан алив нөгөө залуучууд нь төрд дүүрлээ өөдтэй байгаа нь алив дээ бүр долоон дор муухай өөдгүй шуналын микровнууд

Зочин
Зочин

Нөгөө гурав нь ч угаасаа хог новшнууд, Анарыг ийм хөгийн гар гэж ёстой бодоогүй байсан шүү

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

захиалгаар хийж байгаа нь ил байна.

Холбоотой мэдээ

Back to top button