Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн нэгэн радио хаан Чарльзыг нас барсан хэмээн алдаж мэдээлсэндээ уучлал гуйжээ

Их Британийн Каролин радио хаан Чарльзыг таалал төгссөн хэмээн санамсаргүй алдаж мэдээлсэндээ уучлал гуйсан байна. Алдаж мэдэгдэл гаргасан өдөр хаан Чарльз болон хатан Камилла нар Ирландын хойд бүсэд байрладаг Бельфаст хотод айлчилж байсан юм.

Тус радио станцын менежер Питер Мур лхагва гарагт /2026.05.20/ мэдэгдэл хийхдээ “Манай гол студи дэх компьютерын алдаанаас болж мягмар гарагт хаан таалал төгссөн хэмээн алдаж мэдээлжээ. Каролин радио хаан болно хатны гаргасан мэдэгдлийг дамжуулахдаа их таатай байдаг. Бид олон жил тэдний мэдэгдлийг дамжуулна гэж найдаж байна. Бид хаан болон санааг нь зовоосон сонсогчдоосоо уучлал гуйя” гэжээ.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Английн хаадын удам Англичуудын итгэлийг хөсөрдүүлж олон муу зүйлд хутгалдан өнөөг хүртэл явж ирсэн жишиг, стандартуудыг зөрчиж нэр хүнд нь доошилсоор байна. Нэгэн цагт тэнгис далайг эзэлж алт мөнгө дээрэмдэж колони улсуудаараа дэлхийг бүрхэж байсан нь түүх болж өнгөрчээ. Хөөрхий Чарль бид нас ойролцоо. Дахиж нэр нь сэргэхүү???

Холбоотой мэдээ

Back to top button