НИЙГЭМНийгэм мэдээ

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж гадуур шалгахаар болжээ

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргал цагдан хорих 461 ангид саатуулагдаад байгаа билээ. Ар гэрийнхний зүгээс түүнийг гадуур шалгуулах хүсэлтийг хүлээн авч шүүхээс гарсан шийдвэрийг өмгөөлөгч Д.Гансүх танилцууллаа.

Тэрбээр "Нэгүүн.мн" сайтын сэтгүүлч Л.Баяржаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр (2026.05.22) болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаас сэтгүүлч Л.Баяржаргалыг суллах шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс түүнийг цагдан хорих үндэслэл арилсан, мөн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, авсан таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчиллөө.

Монгол Улс Үндсэн хуулиараа хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоож, хүний эрхийг дээдлэхээ тунхагласан байдаг. Энэхүү үзэл баримтлал, холбогдох заалтуудын хүрээнд шүүх бүрэлдэхүүн сэтгүүлч Л.Баяржаргалыг суллахаар шийдвэрлэсэнд баяртай байна" гэлээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

авилгач хулгайч нарт зөвхөн үйлчилдэг хамгаалдаг ард түмнээ доромжилдог шүүх прокурорууд ичээсэй

Зочин
Зочин

Шантааж хийж мөнгө олдог сэтгүүлч нэртэй луйварчид.

Back to top button