Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: Конго дахь Эболагийн халдвар үндэсний хэмжээний дэгдэлт болох магадлал маш өндөр

ДЭМБ Конго дахь Эболагийн халдвар үндэсний хэмжээний дэгдэлт болж хувирах магадлалыг өсгөж маш өндөр гэж үзжээ. Бундибугио нэртэй Эболагийн шинэ төрөл нь урьдчилан сэргийлэх вакцингүй мөн батлагдсан эмчилгээгүй юм. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт /2026.06.17/ ДЭМБ тус төрлийн халдварыг олон улс анхааралдаа авбал зохих нийгмийн эрүүл мэндийн эрсдэл хэмээн тодорхойлсон.

Одоогийн байдлаар Конго улсад 82 тохиолдол, долоон нас баралт бүртгэгдээд байна. Мөн Будибугио төрлийн улмаас нас барсан байж магадгүй 177 тохиолдол, халдвар авсан байх магадлалтай 750 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Уганда улсад Эболагийн хоёр тохиолдол бүртгэгдсэн нь Конго руу аялсан хүмүүс байжээ. Тэдний нэг нь халдварын улмаас нас барсан байна.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламж, хариу арга хэмжээ хариуцсан захирал Абдирахман Махамуд “Вирус хурдан тархах магадлал өндөр, маш өндөр байна” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button