С.Бямбацогт: Баараа хаагаад, заалаа нээмээр байна

Өнөөдрийн /2020.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Засгийн газрын мэдээллийг сонсож байгаа юм. Энэ үеэр гишүүд асуулт асуун, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуухдаа “Хилээ удаан хаавал жолоочдын ахуй амьдралыг яах билээ. Хил дээр олон мянган хүн амьдралаа залгуулж байна. Мөн НББСШУ-ны байнгын хороо судалгаа хийхэд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн сартай харьцуулахад 12 хувиар өссөн байна. Иргэдэд мэдээлэл хүргэж ажиллахгүй бол хий хомсдол үүсэх нөхцөл байдал үүсэх вий.
Нэмж хэлэхэд, зааланд тамирчид бэлтгэлээ хийж, иргэд тоглог. Гэтэл нь баар нь ажиллаад, заал нь ажиллахгүй байна. Уг нь баараа хаагаад заалаа нээмээр байх юм. Тэмцээн уралдаан зохион байгуулахгүйгээр зааланд тоглож болно шүү дээ” гэсэн юм.
Харин түүний хариуд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аливаа заал, бялдаржуулах төвүүдийг огт хаагаагүй гэдгийг сануулан хэллээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.