Ираны шигшээ АНУ дахь ДАШТ-д оролцох ч Мексикт байрлана
Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг Канад, АНУ, Мексик зохион байгуулна. Тэгвэл ДАШТ-д оролцох Ираны шигшээ багийг АНУ хүлээн авахгүй гэж мэдэгджээ. Ийм учир Мексик тэднийг тэмцээний туршид байлгах шийдвэр гаргасан гэж тус улсын Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум даваа гарагт /2026.05.25/ хэлсэн байна.
АНУ-ын албан тушаалтнууд Ираны шигшээ багийг улсдаа хэсэг хугацаанд байлгахыг хүсэхгүй байна гэж “FIFA”-д мэдэгджээ. Гэвч Иран зургаадугаар сарын 11-19-ний хооронд G хэсгийн гурван тоглолт АНУ-д хийх тул “FIFA” тэднийг хүлээн авч, түр хугацаанд байлгах хүсэлт Мексикт тавьсан байна. Шейнбаум энэ талаар мэдээлэл хийхдээ “Тэднийг Мексикт байхыг үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй” гэж хэлжээ. Иран зургаадугаар сарын 15-нд Лос-Анжелест Шинэ Зеланд, зургаадугаар сарын 21-нд мөн тус хотод Бельги, зургаадугаар сарын 26-нд Сиэтлд Египетийн эсрэг тоглоно.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гуравдугаар сард мэдэгдэл хийхдээ Ираныг ДАШТ-д оролцохыг урьж байгаа ч шигшээ багийнх нь аюулгүй байдлын үүднээс тэмцээний хугацаанд АНУ-д тэднийг байлгах нь зохисгүй гэж үзэж буйна гэсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.