НИЙГЭМНийгэм мэдээ

Давуу байдлаа ашиглаж бусдаас хахууль авсан татварын байцаагч нарт ял оноолоо

Татварын байцаагч нарын холбогдсон гэх гурван хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Hийслэлийн прокурорын газраас: Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу … дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, Н.Х-тай бүлэглэн, “С…” ХХК, “Ш…” ХХК, “Б…” ХХК-д татварын хяналт шалгалт хийх явцдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийт 70,6 сая төгрөгийн хахууль авсан.

Шүүхээс Б.Б-г “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 50 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Х.Т нь нийтийн албан тушаалтан буюу “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын улсын байцаагч Н.Ж-ийн гуйлтаар татварын цахим системээс мэдээлэл устгажээ. Хариуд нь бусдаас нийт 117 сая төгрөгийн хахууль авсан.

Шүүхээс Х.Т-г “нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,


Н.Х, Ш.Л, Н.Ж нар нь бүлэглэн, “…татварын цахим системээс мэдээлэл устгуулж” давуу байдал олж авах зорилгоор “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албаны мэргэжилтэн Х.Т-д нийт 117,9 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Н.Х-г “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэсэн хоёр гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн бна гээд шагнажээ

Сансармаа
Сансармаа

Бүгд эх орноосоо хулгайлах вм. Хогийн ард түмэн дээ, монголчууд

Иргэд
Иргэд

Нэг хэсэг нь хорих шоронгийн ял авахгүй арьс нь хэвийн үлдэж. Нөгөө нэг нь хоёрхон жил аваад амрааж байгаа юм биз дээ. Ийм байхад хээль хахууль газар авах нь аргагүй билээ. Мэдээллийн сангаас устгуулах гэдэг чинь Цагдаагийн мэдээллийн сангаас шийтгэл ялаа delete хийлгэж байгаатай ижил төрлийн хүнд гэмт хэрэг байхад. Ийм байхад Их хурлын гишүүд нь хэдэн арван их наядаар хулгай хийх нь аргагүй юм биз дээ. Хулгайч нарын орон болжээ. МАНАН намуудаа ещё 36 жил сонгоод байгаарай.

Зочин
Зочин

Хэдэн тэрбумаар нь хахууль авдаг улс төрчидөөс өндөр ял авсан байна.

Нийслэлийн шудрага иргэд
Нийслэлийн шудрага иргэд

Нэг хэсэг нь хорих шоронгийн ял авахгүй арьс нь хэвийн үлдэж. Нөгөө нэг нь хоёрхон жил аваад амрааж байгаа юм биз дээ. Ийм байхад хээль хахууль газар авах нь аргагүй билээ. Мэдээллийн сангаас устгуулах гэдэг чинь Цагдаагийн мэдээллийн сангаас шийтгэл ялаа delete хийлгэж байгаатай ижил төрлийн хүнд гэмт хэрэг байхад. Ийм байхад Их хурлын гишүүд нь хэдэн арван их наядаар хулгай хийх нь аргагүй юм биз дээ. Хулгайч нарын орон болжээ. МАНАН намуудаа ещё 36 жил сонгоод байгаарай.

Зулаа
Зулаа

Энэ улсад шударга ёс гэж байна уу? Шат шатандаа л хулгайлах юм даа! Томчууд нь ихнаядаар! Багачууд нь хэдэн зуун саяар!!!!

Зочин
Зочин

2 жилийн дараа буцаад ажилдаа орноо гэсэн үгүү

Back to top button