НИЙГЭМНийгэм мэдээ
Монгол Улсын түүхэн дэх анхны Шатрын бодлого бодолтын Их мастер С.Билгүүн эх орондоо иржээ
Монгол Улсын түүхэн дэх анхны Шатрын бодлого бодолтын Их мастер болсон С.Билгүүн эх орондоо иржээ. Түүнийг Монголын Шатрын Холбооны төлөөлөл хүндэтгэл үзүүлэн угтан авч, баяр хүргэсэн байна.
Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер С.Билгүүн нь шатрын спортын болон шатрын бодлого бодолтын төрлөөр хоёуланд нь Их мастер цол хүртсэн дэлхийн ердөө 7 дахь, Азийн анхны тамирчин болж түүхэн амжилтын эзэн болсон юм. Их мастер С.Билгүүндээ цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.
Х.ХУЛАН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе! Бахархаж байна