Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвасыг нэмж эзэлж газар нутгийн 70 хувийг нь хяналтдаа авна

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху пүрэв гарагт /2026.05.28/ мэдэгдэл хийхдээ зэвсэгт хүчиндээ Газын зурваст нэмж газар эзэлж, 70 хувийг нь хяналтдаа авах үүрэг өгсөн гэжээ. Газын зурвасын 64 хувийг Израил хяналтдаа авсан байгаа учир палестинчууд эргийн дагуух жижигхэн хэсэгт олон саяаараа амьдарч байгаа. Дээрээ нь Израилын зэвсэгт хүчин хоёр жилийн турш Газын зурвасыг бөмбөгдөх ажиллагаа явуулсны улмаас палестинчууд бүхэлдээ балгас, нуранги болсон маш жижиг хэсэгт амьдарч байна.

Аравдугаар сард АНУ-ын зуучлалаар Израил, Хамас бүлэг гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Тэрхүү тохиролцооны дагуу Израил довтолгоогоо зогсоон ухарч, Хамас бүлэг зэвсгээ хаях ёстой. Израилын арми тохиролцооны дагуу шар шугам руу ухарч, Газын зурвасын 53 хувийг хяналтдаа байлгах юм. Гэвч одоо хүртэл шар шугам руугаа ухраагүйгээс гадна нэмж газар эзлэх тушаал ерөнхий сайд нь гаргалаа. Шар шугам руу ухраагүйгээс гадна Израилын зэвсэгт хүчин тус шугамыг тэмдэглэсэн бетонон блокуудыг Газын зурвас руу илүү гүнзгий байршуулсан болох нь тогтоогдсон билээ.

Нетаньяху пүрэв гарагт /2026.05.28/ “Бид 50 хувиас эхлээд 60 хувьд хүрсэн. Миний өгч буй удирдамж бол алхам алхмаар урагшлах. Юуны өмнө 70 хувийг нь эзэлнэ. Тэрнээс эхэлцгээе. Бид Хамасыг бүх талаас нь шахаж байгаа. Одоо үлдсэн хэдийнх нь учрыг олно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Еврей хүмүүсийн шуналаа гэж мөд хар толгойгоо шаах биз

Холбоотой мэдээ

Back to top button