Нийгэм мэдээ
Хүүхдийн баярт зориулсан "Хайр түгээе” эвент "Номин макро моол"-д болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд "НОМИН Холдинг" ХХК-иас жил бүр арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил 20 дахь удаагаа “Хайр түгээе” уриан дор зохион байгуулах аж. Тус арга хэмжээ зургаадугаар сарын 01-ний 10:00–17:00 цагийн хооронд Яармаг дахь Номин Макро Моол-ын гадна талбайд болно.
Энэ үеэр:
- “Номин-оос Номинд” бэлэг түгээх үйл ажиллагаа
- “Хүслийн захидал” уралдааны шилдэг зургаан захидлын эздэд батламж гардуулах ёслол
- Хөгжөөнт тоглоом, сонирхолтой хөтөлбөрүүд
- Хамтлаг, дуучдын үзүүлбэр
- Энтертайнмент болон хүүхэд багачуудад зориулсан олон төрлийн үйл ажиллагаа тус тус болно.

Гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж нэг өдрийг хөгжилтэй, хайр дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
Д.ХАДААН

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.