Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ, Израилыг НҮБ бэлгийн хүчирхийллийн хар жагсаалтад орууллаа

НҮБ баасан гарагт /2026.05.29/ Израил, ОХУ-ыг мөргөлдөөний бүсэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж сэжиглэгдэж буй орнуудын хар жагсаалтад нэмсэн байна. Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөргөлдөөнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн талаарх тайлан гаргахдаа тус хоёр улсыг хар жагсаалтад нэмэгдэж болзошгүйг анхааруулж байсан юм.

Израилаас НҮБ-д суудаг Элчин сайд Данни Данон мэдэгдэл хийхдээ Хамас бүлэгтэй Израилыг зэрэгцүүлэн жагсааснаар НҮБ улам дордсоноо харууллаа гэжээ. Тэр “Энэ бол улс төрийн зорилготой шийдвэр, бодит байдал болон баримтаас тасарсан байдал” гэсэн байна. АНУ-аас НҮБ-д суудаг Элчин сайд Майк Уолз мэдэгдэл хийхдээ “Мөрдөн байцаалт явуулж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэдэг бат бөх хууль дүрэмтэй Израил шиг ардчилсан улсыг Хамас зэрэг террорист байгууллагуудтай нэг түвшинд тавих нь инээдтэй хэрэг” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Изриаль хүүхнүүдийг орос цэргүүд шаагаад байгаа юм уу? юун сүртэй юм углаад авсан болохоос биш ухаж төнхөөд хаячихаа юу? танай Изриаль хүүхнүүд өөрсдөө гүйж ирж шаалгасан байх асуудлыг тодруулья хэн гэдэг эмэгтэйг шаачихаад байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button