НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Монгол хүүхдүүд Хятадын төрийн дуулал дуулж буй бичлэг нь таван жилийн өмнөх үйл явдал

Цахим орчинд "нэр бүхий хятад хэлний сургалттай сургууль үсэглэлийн баяраа хийх үеэрээ БНХАУ-ын төрийн дууллыг дуулж байна" гэх агуулгатай видео бичлэг цацагдсан. Тэгвэл бид энэ талаар тодруулахад тус бичлэг нь одоогоос таван жилийн өмнөх үйл явдал юм байна.

Бид тухайн бичлэг хийгдсэн сургууль дээр очиж тодруулахад удирдлагуудын зүгээс сургуулийн нэрээ нууцлахыг хүссэн юм бөгөөд дараах тайлбарыг өгсөн юм. "Цахим орчинд гарсан тус бичлэг одоогоос таван жилийн өмнөх үйл явдал байна лээ. Хамгийн ноцтой нь албаар БНХАУ-ын төрийн дууллыг дуулж байгаа хэсгийг нь тасалж тавьсан байсан. Үүнд нь харамсаж байгаа.

Манай сургууль хятад хэлний хөтөлбөртэй, ямарваа нэгэн томоохон үйл ажиллагаа эхлэхийн өмнө хамгийн түрүүнд Монгол Улсын төрийн дуулал, дараагаар нь БНХАУ-ын төрийн дууллыг дуулдаг уламжлалтай. Тухайн үед үсэглэлийн баярын арга хэмжээ болж, уламжлал ёсоор эхэнд Монгол Улсын төрийн дууллыг дуулж, дараагаар нь Хятадын төрийн дууллыг дуулсан л үйл явдал болсон. Харин ямар зорилгоор таван жилийн өмнөх бичлэгээс Хятадын төрийн дуулал дуулж буй хэсгийг нь тасалж тавьсныг нь мэдэхгүй байна" гэлээ.

Түүнчлэн тухайн бичлэг дээр гарч буй хүүхдүүдийн асран хамгаалагчид "Хүүхдийн царайг эл гаргаж зөвшөөрөлгүй бичлэг хийсэн, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Мөн албаар бичлэгийн хэсгээс тасалж нийтэд түгээсэн" зэргээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хужаа нар бага багаар өдөөн хатгаад ядаж байхад хонь шиг би ялначууд тэр хатгалгаанд нь бүүр дасцан, байдаг л юм гэж тоохгүй үхэр

Зочин
Зочин

Тасалж эвлүүлсэн бичлэг тараахаар хүмүүс буруу ойлголттой болох нь аргагүй

Зочин
Зочин

Huuchin bichlegiig gargaad margaan uusgeed baigaa ni yamar uchirtai yum bol

Зочин
Зочин

Yag unen ni yu gedgiig togtooh gej baigaa bol buh barimtaa delgeh heregtei

Зочин
Зочин

Монголын төрийн дууллаа эхэлж дуулсан гэдэг хэсгийг хүмүүс төдийлөн ярихгүй юм

Зочин
Зочин

Soshiald neg hesgiig ni taslaad tavichihaar yamar ch utga oor bolchdog

Зочин
Зочин

Huuhduud hel surch baigaa ni neg asuudal, uls turiin margaan bol uur asuudal

Зочин
Зочин

тагнуулын албанд ажиллаж байгаа биш, сургуульд сурч байгаа хүүхдүүдийн царай гаргахад яагаад болохгүй гэж. Эцэг эхчүүд заримдаа хэтрүүлэгтэй юмаа, хүүхэд нь хятад сургуульд нууцаар явдаг юмуу

Зочин
Зочин

Үнэн хийцгүүрэх юмаа тээ.

АжиглагчЦДоржготов
АжиглагчЦДоржготов

Орос хэлний сургалттай сургуулийн хонхны баяраар Оросын сүлд дуу дуулсан бол интернациолист, орос ахдаа үнэнч гээд шагнаж таарна. Хятадын эсрэг үзэл хуучин шигээ одоо өөд татах нь юу л бол. ОХУ-ын элчин далдуур хатгав уу? Өдгөөх Орос Хятад хоёрынхоо байж буй байдлыг хар. Нэг нь ах дүү хөрш рүүгээ довтолж алж хядаж сүйрүүлж байхад нөгөөх нь найрсаг наймаагаар хожиж, дэлхийн хоёр дахь эдийн засаг болов. Монгол түүхэндээ хэзээ ч ийм жигшим алаг үзэлтэй байгаагүй.

Зочин
Зочин

Хүүхдүүдийг ингэж сошиал дээр маргааны хэрэгсэл болгож байгаад харамсаж байна

Зочин
Зочин

Buren bichlegiig ni harahgui baij shuud dugneh hetsuu shuu

Зочин
Зочин

Таван жилийн өмнөх үйл явдал гэдэг нь бас чухал нөхцөл байдал байна

Зочин
Зочин

Хүүхдийн дүрсийг зөвшөөрөлгүй нийтэлсэн бол асуудал мөн

Зочин
Зочин

Surguuliin tailbar ch bas sonsogdoh yostoi neg taliin medeelleer yavj bolohgui

Зочин
Зочин

Хүмүүс сэтгэл хөдлөлөөр биш баримтаар ярьдаг болоосой

Зочин
Зочин

Huuhduud hel surch baigaa ni neg asuudal, uls turiin margaan bol uur asuudal

Зочин
Зочин

Яагаад заавал одоо энэ бичлэгийг дахин гаргаж ирэв гэдэг нь сонирхолтой байна

Холбоотой мэдээ

Back to top button