НИЙГЭМНийгэм мэдээ
Японы “Жанми” хар салхины улмаас “МИАТ”-ын өнөөдрийн нислэг хойшлогджээ
Өнөөдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалж байгааг “МИАТ” ТӨХК-ийн зүгээс мэдэгдлээ. Тус компанийн зүгээс OM501/OM502 нислэгийн зорчигчдыг маргааш буюу зургаадугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан энэхүү өөрчлөлтөд хүлээцтэй хандахыг уриалж байна гэжээ. Тиймээс уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлөх ёстой юм байна.
Х.ХУЛАН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud