НИЙГЭМНийгэм мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулжээ
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулжээ.

Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг тус тус гүйцэтгэж, ашиглалтад оруулсан байна.
Х.ХУЛАН





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан ажил болжээ. Одоо харин энэ заваан түц-нүүдээ буулгаж, ард иргэдэд чөлөөтэй сууж, зорчих талбай гаргаж өгөөч. ТҮЦ-нүүдийнхээ оронд сандал олноор тавьж, тухтай суугаад автобусаа хүлээх боломжийг хангаж өгөөч Ерөнхий сайдаа.