Эдийн засгийн мэдээ

Судалгаа: Өрхийн орлого, зардлын хүлээлт буурах хандлагатай байна

2026 оны I улиралд Монголбанкнаас гаргасан инфляцын хүлээлтийн түүвэр судалгаанд өрхийн орлогын болон зардлын хүлээлтүүд 2024 онд оргилдоо хүрч, түүнээс хойш буурах хандлагатай байгааг харуулжээ.

2026 оны эхний улиралд хүлээлтүүд бага зэрэг тогтворжсон ч бодит цалингийн индекс буурч, хэрэглээний өсөлт удаарширсан байна. Мөн өрхүүдийн хугацаатай хадгаламж 2026 оны I улирлын эцэст 21.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өссөн нь иргэд төгрөгийн ханш суларсан энэ үед худалдан авалтаас илүү хадгаламж руу төвлөрч буйг харуулж буй.

Харин банкуудаас авсан иргэдийн хэрэглээний зээлийн үлдэгдэл 13.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9 хувиар өсжээ. Нөгөө талд, чанаргүй зээлийн эзлэх хувь өмнөх улирлаас 0.2 нэгж хувиар өсөж 5.1 хувь буюу сүүлийн 7 улиралд тасралтгүй өссөнөөр 2021 оны түвшинд хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл хадгаламжийн өсөлт эерэг хандлагатай байгаа хэдий ч хэрэглээний зээлийн чанар муудаж буй нь өрхүүдийн санхүүгийн эмзэг байдал нэмэгдэж байгааг илтгэнэ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button