НИЙГЭМНийгэм мэдээ

Хонжворт сугалаа нэрээр хамаарал бүхий хүнийхээ автомашиныг өндөр үнээр борлуулжээ

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албанаас цахим сүлжээ ашиглан шууд дамжуулалт байдлаар хонжворт сугалаа зохион байгуулдаг аж ахуйн нэгжүүдэд эрчимжүүлсэн шалгалт явуулжээ. Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн обуд, гупер зэргийг сольж иргэдийг олон удаа хонжворт сугалаанд оролцуулдаг. Улмаар урьд өмнө цахимд байршуулсан лайв мэдээллээ устгах замаар иргэдийг залилдаг этгээдүүдийг олж тогтоосон байна.

Түүнчлэн хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт хуурамч зураг, бичлэгийг цахим хуудаст байршуулж иргэдийг төөрөгдөлд оруулах, шилэн хүрдэнд урьдчилан төлөвлөсөн азтаны нэртэй цаасыг бусдаас онцлог байдлаар хуйлж хийн шалгаруулах, хамаарал бүхий этгээдийн орон сууц, тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс давж борлуулах зорилгоор хонжворт оруулах зэрэг хууль бус үйлдлийг илрүүлжээ. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

One life Мөнхөө

Зочин
Зочин

Машины сугалаанд оролцсон хүмүүс мөнгөө нэхэмжлээрэй

Зочин
Зочин

Энэ луйврыг одоо л мэдэж байгаа юм байх даа . Бас л яст мэлхийн хурдаар ажиллаж бна шүү

Иргэн
Иргэн

Тв гээр явуулж буй машины сугалаануудыг хорих нь зөв, хэд хэдэн сувгаар гарч байх юм.

Back to top button