НИЙГЭМНийгэм мэдээ
“102 Police” аппликейшнээр торгууль мэдээлсэн 8,661 иргэнд 261,129,200 төгрөгийн урамшуулал олгоно

Замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн 10–20 хувьтай тэнцэх урамшуулал олгох журам батлагдаж, хэрэгжиж буй. Тус журам батлагдаж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн оны 11-р сараас энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 391,320 иргэн “102 Police” аппликейшн идэвхтэй ашиглаж байгаа аж.
Өнгөрсөн улирлын зарим буцаан олголттой нийлсэн дүнгээр энэ удаа 8,661 иргэнд 261,129,200 төгрөгийг олгох юм байна. Иргэд урамшууллын явцаа хянахдаа "102 Police" аппликейшний "Гомдол, мэдээлэл" цэс рүү нэвтэрч, "Таны мэдээлсэн зурган зөрчил" хэсгээс нийт хэдэн зөрчил гаргасан жолооч торгуулиа төлсөн болон өөрийн авах урамшууллын мөнгөн дүнг харах боломжтой юм байна.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.