НИЙГЭМНийгэм мэдээ

Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгджээ

Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гарсан гал түймрийн 293 дуудлага бүртгэгджээ. Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгдэж гэмтсэн байна. Мөн сүүлийн гурван хоногт нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар болон хогийн суваг шатсан нийт долоон дуудлага бүртгэгджээ.

Орон сууцны хороололд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэлээ.

Үүнд:

  • Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
  • Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах,
  • Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах,

Аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button