Гадаад мэдээДЭЛХИЙ

Сиднейд 17 настай охин хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан монгол эрэгтэйг батлан даалтаар гаргахаас татгалзжээ

Австралийн Синдей хотод 17 настай охин хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн Ё.Амарбаясгалан нэртэй монгол эрэгтэй энэ долоо хоногт баривчлагджээ. Түүнд прокурорууд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял тулгаж, шүүх батлан даалтад гарах хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.

Прокурорууд “DiDi” таксины компанийн жолоочоор ажилладаг түүнийг үйлчилгээ үзүүлж байхдаа машинаа зогсоон, арын суудал руу орж хүчирхийлсэн гэж үзэж байгаа юм. Австралийн Нью Саут Уэльсийн цагдаагийн газар мэдээлэл хийхдээ “Мягмар гарагийн 07:30 минут орчим Сидейн хойд бүсэд байрладаг Карлоу гудамжинд 17 настай охин таксигаар зорчиж явахдаа хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага ирсэн” гэжээ.

Ё.Амарбаясгалан дуудлага өгснөөс хойших өдрүүдэд такси жолоодсоор байсан аж. Лхагва гарагт /2026.06.03/ тэр нисэх онгоцны буудал дээр зорчигч буулгасны дараа цагдаа нар түүнийг баривчилсан байна.

Эх сурвалж: Mosman Collective

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
EhdЗочин
EhdЗочин

Baahan mngl uher huugdjee dalimand ni

Холбоотой мэдээ

Back to top button