Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи: ОХУ дөрвөн жилийн дотор НАТО-гийн гишүүн рүү дайрч магадгүй

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер баасан гарагт /2026.06.05/ хэлэхдээ, барууны орнуудын тагнуулууд дүгнэж буйгаар ОХУ дөрвөн жилийн дотор НАТО-гийн гишүүн орон руу дайрч магадгүй гэжээ. Тэрбээр Англид байрлалтай баруун өмнөд хэсэгт байрлах дрон үйлдвэрлэгч компанид зочлох үеэрээ “Манай тагнуулын албад болон НАТО-гийн бусад орнуудын үнэлгээгээр 2030 он гэхэд ОХУ НАТО-д халдаж болзошгүй” гэсэн байна.

Стармер нэмж хэлэхдээ “Ийм учраас дроны үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон, яаралтай сайжруулахаар ажиллаж байгааг та бүхэн харж болно” гэжээ. Өмнө нь Европын бусад удирдагчид ОХУ хэдэн жилийн дотор НАТО-гийн гишүүн орон руу довтлохоор төлөвлөж байг магадгүй гэсэн билээ. НАТО-гийн тэргүүн Марк Рютте өнгөрсөн жилийн аравнхоёрдугаар сард “ОХУ таван жилийн дотор НАТО-гийн эсрэг цэргийн хүч ашиглахад бэлэн болж магадгүй” гэсэн юм. Стармер ирэх жилээс батлан хамгаалах албаныхаа төсвийг ДНБ-ий 2.5 хувиас 3 хувь хүртэл нэмэгдүүлэх амлалт өгчээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Temuul
Temuul

Яасан дайрч өгдөггүй Иван бэ? Хэдэн жил удахгүй Орос довтлоно л гээд байхын. Дуракууд нь юугаа хүлээгээд ч дайрахгүй байгаан. Одоо бүр 4 жилийн дотор болцон шаажийна. 2029 оны дотор. Дараа нь хэд гэж сунгах болоо

Зочин
Зочин

Фашист Путин нь үхээд Орост төрийн эргэлт гарч цаг өөр болноо гэж л найдаядаа !

Зочин
Зочин

Европ Оросоос сүнсээ зайлтал айх юмаа . Таамаглаад л ургуулж бодоод л айгаад байх юмаа

Иргэн
Иргэн

АНГЛийн ерөнхий сайд Ард түмнээ айлгаж Украйнд мөнгө өгөх аргаа олж ядах юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button