НИЙГЭМНийгэм мэдээ

Австрали улсад ажиллаж, амьдардаг иргэдийн анхааралд

Монгол Улсаас Австрали улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, 2025 оны эцсийн байдлаар 27 мянгад хүрсэн байна. Эдгээр иргэд Австралийн төрөл бүрийн бизнесийн салбарт аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулж, зам тээвэр, барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллахын зэрэгцээ сурч хөгжиж буй.

Гэвч сүүлийн үед иргэд оршин сууж байгаа улсынхаа хууль, эрх зүйн орчныг сайн мэдэхгүйгээс үүдэж аливаат гэмт хэрэгт өртөж, хохирогч болж байна. Мөн олон нийтийн газар ёс бус үйлдэж гаргаж, энэ үйлдэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, хилээр нэвтрэх үедээ хориглосон, хязгаарласан эд зүйлс нууцаар авч зорчих, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээ, мөрийтэй тоглоомд уруу татагдах, дунд болон их дээд сургуулийн өсвөр насны хүүхэд, залуусын олон нийтийн дунд зохисгүй үйлдэл гаргах, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх хүчирхийлэл өртсөөр байна.

Иймд Австралийн хууль тогтоомжийг сайтар сахин биелүүлэн, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос зайлсхийж, сэтгэл санаа, эрүүл мэнд, мөнгө санхүүгийн эрсдэлд орохоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө сэргийлж, хүн бүр хичээж явахыг сэрэмжлүүлж байна. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамаас анхааруулга хүргэлээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hezee ch zasrahgui buduuleg ard tumen

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Гэрэлхүү
Гэрэлхүү

Жич: Дээрхи Монгол иргэд.д Монголд амьдрах үед нь шаардлага хангахгүй гэх үндэслэл иргэд.д байлгахгүйн тулд англи монгол хэл дээр гарын авлага өгч тухайн газар нутгийн хуулийн хариуцлага хүлээлгэж ажиллах хэрэгтэй байна.
Хоёр улсын консулын хуулийн хариуцлага хүлээлгэж ажиллах тухай хуулийг О.У.н хуулиар зөвшөөрүүлж хамгаалагдсан ардчилсан нийгэмийн давхарга үүсэхгүй зорилгоор тэгш эрхийн хуулиар зөвшөөрүүлж баталсугай.

budaltansvh@gmail.com

Хаа явсан газраа балартаж байдаг новшийн үндэстэндээ!!! Дараагийн хүн очиход ааль хэдийнээ муу хэлэгддэг болчихсон тоохоо больсон байдагдаа!!!!

Зочин
Зочин

Явсан очсон газартаа нэгэндээ гай болж явдаг хүмүүс

Зочин Ч
Зочин Ч

Өөрөө гай тарьчаад л өрөвдүүлэх гээд далчиганана. Бүтэхгүй гарууд цаашдаа яана даа.

Зочин.
Зочин.

Бидний хэдэн нөхөд яана даа. Нүүр хийх газаргүй болгож байгаам байна даа. Австрали явж үзии дээ гэж бодож байсан очихын аргагүй болгож байна уу.

Back to top button