Гадаад

Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа Хойд Солонгост албан ёсны айлчлал хийж байна

Энэхүү айлчлал нь Бээжин стратегийн хувьд нэн чухал боловч туйлын тааварлашгүй түнш болох Хойд Солонгост үзүүлэх нөлөөгөө дахин бэхжүүлэхийг эрмэлзэж буй үед болж байна. Сүүлийн үед Хойд Солонгос ОХУ-тай харилцаагаа улам ойртуулах болсон юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун анхаарал татсан дээд хэмжээний уулзалтын үеэр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзлээ онцоллоо. Ши Жиньпиний хувьд социалист хөршдөө үзүүлэх Бээжингийн онцгой нөлөөг дахин бататгах зорилготой байж болохыг энэхүү айлчлалаар харуулж буй.

Даваа гарагийн өглөө Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд түүнийг хүндэтгэлтэй, сүр жавхлантайгаар угтан авчээ. Ши болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Ким Жон Ун, түүний гэргий Ри Соль Жү нар угтан авч, инээмсэглэн алга ташиж мэндчилсэн байна.

Үүний дараа Ши Жиньпин Пхеньяны төв талбайд хүрэлцэн очсон бөгөөд тэнд цэргийн хүндэт харуул болон бөмбөлөг барин үсэрч баярласан хүүхдүүдийг оролцуулсан олон мянган иргэн угтах ёслолд оролцжээ. Талбайг хүрээлсэн барилгуудыг хоёр улсын төрийн далбаа, Ким болон Ши нарын аварга хөрөг зураг, мөн Хятадын удирдагчийг угтан авч, хоёр орны найрамдал, эв нэгдлийг тэмдэглэсэн улаан, шар өнгийн уриа лоозонгоор чимэглэсэн байв.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: AP

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button