УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Бямбацогт: Асуудалд үзэмжээр хандсан ХЭҮК-ийн холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцуулна

Зөв.мн сайт "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн хурган дарга Н.Ганхуяг 450 сая балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ" хэмээн нийтлэл гаргахдаа Н.Ганхуягийн зургийг ашиглажээ. Гэтэл тухайн иргэн нь хуулийн байгууллагад өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн гомдол гаргаж, 20 сая төгрөгөөр тус сайтыг торгуулсан байна.

Үүнд УИХ-ын дарга С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ.

"Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарынхнаас ирүүлсэн шаардлагатай санал нэг байна. Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтаны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш.

Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм. Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш.

Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж,чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ын холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна.

Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улаан бямбаа гэж худ гар шүү. Төрсөн дүүгээ эчнээгээр хуулийн анги төгсөнгүүт нь Хүний эрхийн комисст гууд хэлтсийн дарга болгочихсон байж. Одоо Сүнжидийг шагнах биз

Зориг
Зориг
Reply to  Зочин

Өөрийнхөө дүүг зүтгүүлэх гэж байгаан балин хамарт

Зочин
Зочин

Ажлаа хий л дээ.Идэж уухаас өөр ид шид алга даа та нарт

Зочин
Зочин

ХЭК яахав алдаа гаргаа л биз ийм юманд ингэж дүр үзүүлж байхаар авилгалчин шүүхийн урдаас ийм үг хэлдээ. Худлаа гар шүү чи

Гэгээхмсдт
Гэгээхмсдт

Шинэ шинжлэх ухааныг ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Энэ байгууллагад гомдол гаргасан боловч огт хариу өгөөгүй дээ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ер нь зарим нэг хувийн хэвшлийн авгай гар бүүр галзуурч байгаа шүү ажилчдыг элдвээр доромжлоод цаг дутаж доромжлоод та нар муусайн юу ч олж долоохгүй гээл дайраад байдаг болжээ ер нь энэ увайгүй ,үнэргүй ядуу сэтгэлгээтэй хүмүүс яаж баяжсан юм болоо .Ер нь хятад шиг хэт их хөрөнгөжсөн нөхдийн хөрөнгийг хураах нь зөв бололтой шүү .Бямбацогт даргааа.Увайгүй авгай нарыг төрийн,хувийн гэлтгүй хатуу шийтгэх хэрэгтэй байна

Зочин
Зочин

Ха ха нэг л дүр эсгэсэн новшнууд. Ямар хүүхэд хуурч байгаа биш

Холбоотой мэдээ

Back to top button