УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохоор болжээ

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилохоор болжээ. Э.Анар нь   УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү.

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар болов.

Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар нь Монголбанк, Төлбөр тооцооны газaр, Газрын захирал, Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Газрын захирал, Монголбанк, Хянал шалгалтын газар, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, Монголбанк, Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хэлтэс, Нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан.

Боловсролын хувьд, Америкийн нэгдсэн улс, Колумбын их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын магистр, Япон улсын Хакүо их сургуулийн, Бизнесийн удирдлагын бакaлавр зэрэг хамгаалжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zavharsan ulss

Зочин
Зочин
Reply to  Зочин

арай арай

Зочин
Зочин

Аавыгаа дууриасан бол ч нэмэргүй дээ?!

Одод
Одод

Үе удмаараа др сууж идчих юмаа.аав нь самарч дэлбэлсэн..авилгын эцэг

Ganba
Ganba

Huue Anaraa bid chamd urgyu shuu , muruuruu l amidraach , zaaval hulgai hiih gd l nuh suv haigaad bh yum .

Зочин
Зочин

Шуналтнуудыг Төр болон албан тушаалаас хол байлгах хэрэгтэй дээ.

Зочин
Зочин

Энхболдыг монголын төрөөс яагаад холдуулж чадахгүй байна. эрлийзүүдийг монголын төрөөс холдуулж чадахгүй байгаа нь Хятадтай холбоотой юу. Бие даасан тусгаар улсын тв ээр юу гаргах юу гаргаж болохгүйг Хятдаас заадаг болсон нь харамсалтай. 5сард Хубилай хаан олон ангит кино 25р суваг тв ээр гарч байсныг Хятдын элчин сайдын яамнаас болиулсан гээд гэнэт зогсоосныг юу гэж ойлгох вэ

Нэргүй
Нэргүй

МАНАН толгойгоо өндийлгөж байхшив, мөд тарвага хошгорохвы…

Зочин
Зочин

Зайл зайл

Холбоотой мэдээ

Back to top button