НИЙГЭМНийгэм мэдээ

“Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ

Монголын үе үеийн хүүхэд багачуудын сонсож, дуулж өссөн ХХ зууны хүүхдийн манлай дуу “Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ. Шүлгийг Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосноор 1956 онд төрсөн “Маамуу нааш ир” дууны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Анх Гавьяат жүжигчин, дуучин “хүүхдийн дууны” хэмээх В.Долгорын дуулснаар хүүхэд багачуудад хүрсэн энэ дууны 50 жилийн ойгоор Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд дууны хөшөөг босгосон.

Харин 70 жилийн ойгоор нь энэ жил Монголын ард түмний саналд үндэслэн “Лувсаншарав сан” болон дууны ая, үгийг зохиосон хоёр уран бүтээлчийн үр хүүхдүүд санаачлан Төрийн шагналт тодорхойлсныг СУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэн байна. Ингэснээр “Маамуу нааш ир” дуу Төрийн шагналд хоёр дахь удаагаа тодорхойлогдож буй юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард

Монголын хүүхдийн соёлын хамгийн хүчтэй бэлгэ тэмдэг гэдгийг нь үнэлж байгаа нь сайхан. Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлэгт төрөөс өгсөн юм байдаг уу?

Зочин
Зочин

Нэртэйгээр нь Чингис хаанд улсын баатар цол олгооч!

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЯГ ҮНЭН ккк

Зочин
Зочин

Лувсаншарав гуай Төрийн шагнал байтугайг л аваа биз дээ ! СТА, гавьяат, ардын жүжигяин, хөдөлмөрмйн баа тар..,,,,,,,, иөрийн шагналыг ч аль хэдий авчихсан биш үү ?!

Зочин
Зочин

Арай дэндүү юм аа. Хөшөө хүртэл босгочихоод ... Социализмаа уянгалан дурссад байдаг бололтой. Хайран хөрөнгө мөнгө? Монгол орноор дүүрэн дуунд зориулсан хөшөөнүүд, аймаг, сумын үүд хаалганууд. Ббайтлаа амбасын үеийн дуунд төрийн шагнал байхдаа яахав дээ? Ч.Лхамсүрэн гуай, Д.Лувсаншарав гуай нар аль эрт нас барсан.

Back to top button