АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ын 2026 оны драфтын нэгдүгээр тойрог энэ сарын 23-нд Нью-Йорк хотын "Barclays Center"-т болно. Драфт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн сонголт энэ сарын 24-нд зохион байгуулагдах хуваарьтай байна.
МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од драфтад нэрээ дэвшүүлээд буй. Ш.Энхийн-Од одоогоор NBA-ын Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс болон Орландо Мэжик багуудын бэлтгэлд хамрагдаад байгаа юм. Дашрамд дурдахад, энэ жилийн драфтад 71 тоглогч нэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт болжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.