НИЙГЭМНийгэм мэдээ

Торгох шийтгэлийг таван сар төлөөгүй тохиолдолд жолооч та дараах үйлчилгээг төрөөс авч чадахгүй

Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл, шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан. Дээрх хуулийн өөрчлөлтөөр эрх бүхий албан тушаалтнаас зарим төрлийн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар төлсөн бол 50 хувиар хөнгөрүүлэхээр хуульчилсан.

Мөн торгох шийтгэл оногдуулсан талаарх шийдвэрийн мэдээллийг хүн, хуулийн этгээдэд мэдэгдсэн үеэс сайн дураар төлөөгүй тохиолдолд сар бүр 10 хувиар, нийт 5 сарын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэн тооцдог. Дээрх таван сарын хугацаанд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах эрхийг, автотээврийн асуудал эрхэлсэн байгууллагаас тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг тус тус хязгаарлах арга хэмжээг авахаар хуульд тусгасан байдаг.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний төлбөрийн хамт төлөөгүй бол 5 сарын хугацаа дуусмагц цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх эрхийг хязгаарлах арга хэмжээг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хэрэглэх хуулийн зохицуулалттай.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон төлбөрийн хамт төлөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд санал, хүсэлт хүргүүлнэ. Тухайлбал, тухайн иргэний торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний нийлбэр нь 450 мянган төгрөгөөс доош бол албадан гүйцэтгүүлэх хүсэлт, түүнээс дээш бол эрх бүхий албан тушаалтнаас нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналыг, хуулийн этгээдийн хувьд албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаж тус тус хүргүүлнэ.

Түүнчлэн, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол баривчлах шийтгэлээр солих хуулийн зохицуулалттай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Батнасан
Батнасан

Боловсролын зээл аваад 10, хорин жил төлөөгүй улс хар жагсаалтад ордоггүй юм уу? УИХ аар дүүрэн хүн сууж бна ш дэ. Иргэдээ болохоор төлөхгүй бол боож хаагаад ажилладаг бдаг ямар ухаантай улс вэ?

Зочин
Зочин

Боловсролын сангаас зээл аваад 250-300 сая төгрөгийг нь хар жагсаалтад оруулахгүй бөйж, 200,300 мянган төгрөгний торгууль, төлбөртэй хүмүүсийг ингэж яллах нь зөв үү.Энх-Амгалан сайд 250 сая, Оргил гэгч 200 сая, бусад их хуралд сууж байгаа нөхдүүд төлөөгүй байхад.Эсэргүүцэж бнах

Наки
Наки

Ядарсан амиа тэжээж ядаж яваа жолооч нар ч яахав. Тэгж ингэж байгаад нэг юм төлсөн болдог. Гэтэл төрөөс өч төчнөөн тэр бумаар нь идэж ууж янз бүрээр зээл авсан том толгойтнуудаасаа буцаан авч улсыг хохиролгүй болгох талаар юу хийж бгаа юм болдоо

Зочин
Зочин

Болио непалд. Гишүүд өарсдөө ямар өлөн билээ дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

8123унк дугаартай приус 10 машинаа зарахдаа бичиг баримтаа шилжүүлж чадаагүй. Татвар, торгуулиа төлөхгүй яваад байхын. Энэ асуудлыг шийдэх арга байна уу

Тэмцэлийн оч
Тэмцэлийн оч

Хүүхэд байхад уран зохиолын ном нд гардаг амаа ангайгаад хүн мал ачаа хөсөгтэйн залгидаг мангас үнэхээр амьдрал дээр байдаг юм байна базарваань минь гэж

Зочин
Зочин

.давхар ялладаг болоо юу.үндсэн хуулинд давхар яллахыг хориглосон байдаг шүү

Зочин
Зочин

Ямар ломбард байгаа бишдээ' арай дэндүү юмаа' 10% 50 % ч гэж байх шиг'

Back to top button