НИЙГЭМНийгэм мэдээ

Төв Ази чиглэлд аялаж буй Солонгос иргэн унадаг дугуйгаа Зүүнхараагаас алджээ

БНСУ-ын иргэн Jung гэх "YouTuber" залуу эх орноосоо аяллаа эхлүүлж, Хятадаар дамжин Владивосток хүрээд, Улаан-Үүдээр Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Тэрээр унадаг дугуйгаар Төв Ази чиглэлд аялж яваа бөгөөд Дархан хотод гурав хоног саатаад цааш аяллаа үргэлжлүүлсэн байна.

Гэтэл Зүүнхараа орчмоор явж байхдаа унадаг дугуйгаа хулгайд алдсан байна. Тодруулбал, Зүүнхараагаас салдаг уулзварын цаахан талд, замын урд талын далан руу уруудаж дугуйгаа хонхорт түр тавиад, ачаагаа үүрэн майхнаа босгохоор явжээ. Буцаж ирэхэд нь унадаг дугуйг нь хулгайлаад явсан байжээ. Тиймээс иргэд та бүхэн "Titicaca" маркийн хар өнгийн аяллын унадаг дугуйгг харсан, мэдээлэлтэй хүн байвал БНСУ-ын Элчин сайдын газар руу холбогдож болох юм байна.

Х.ХУЛАН


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Авсан хүн нь эргүүлээд өгөчихөөчээ. Улс орны нэрийг шавартай хутгах хэрэггүй

Зочин
Зочин

Эзэнгүй орхисон бэлэн зэлэн дугуйг хэнч аваал яван шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yu gej hen ch avna gej. Ooriinh n yum bish bol huniih baij taarna. Zugeer dugui bol ezen n irj avna l gesen ug. Bi neg hantsuigui vest tailaad sandal deer orhiod 2 km guichiheed ireh hoorond avchihsan baisan. Unen teneg. Nogoodoh n saihan ch yum bish. Ug n hayah tolovlogootei baisan huvtsas. gehdee ter odor guij ireed omsvol dulaan aldahgui zoriulalttai zailshgui omsoh shaardlagatai baisan. Tiim l yaduu hun baisan baih gej bodson. Hun hayah bol derged n hogiin sav baina hiine.

Зочин 7
Зочин 7

Манай зарим нөхдүүд үнэхээр өлөн юм аа. Майхан саваа барихад нь туслахын оронд дугуйг нь хулгайлаад байх даа яахав. Өгөх хэрэгтэй шүү. Монгол улсын нэр төрд муу үзүүлэлт л нэмэгдэнэ. Өгөөрэй.

Зочин
Зочин

Яана даа. Ямар ичдэггүй хулгайч вэ

Иргэн
Иргэн

Яасан муухай вэ гэж хол аялж яваа хүнд туслахгүй гэхэд гай тарьж бх нь . Дээхэн үед оюутан бх да Зүүн хараад вагон зогсох үед юмс алга болдог гээд их л хямгадаад ч цонхоор авчдаг бж билээ. Одоо ч урт гартангууд бдаг байх нээ . Өгчөөсэй билээ яая да.

Зочин
Зочин

Манайхан арай арай. Хайран улс орны нэр.

Зочин
Зочин

Duguig n ogooch !

Зочин
Зочин

1919 оны үеп Монголоор аялсан Оросын дипломатч И.Майскийн номонд монголчууд мал хулгайлахдаа нугасгүй гэж бичсэн байдаг!!

Зочин
Зочин

шившиг юмаа, яг ийм ижил дугуй нь монголоос олдохгүй л байхдаа, хамтраад, худалдаж аваад ч болтугай энэ хүнийг цааш нь явуулах юмсан,

Зочин
Зочин
Reply to  Зочин

Hamt baisan yumnuud n bas chuhal biz dee. Hulgaich n l uuchlalt guigaad butsaagaad ogchihod boloh ed. Zuunharaa jijighen. Bugd camertai. Cameraa shuuvel. Iim tom duguig nuuh arga ter bur baihgui. Namaig duguigaa tureed yavj baital neg omnod so-giin jijig tevshtei tsagaan tereg unasan hun ireed tuslaya geed l baisan. Tiimerhuu jijig deer achsan bol camerad haragdana.

Зочин
Зочин

ter uhdag facebook deer n tavij taraaval hulgaich n haraad ogoh baih. Tsagdaagiin gazriin derged camernii derged avaachaad tavichih heregtei.

Зочин
Зочин

Irgen gej hun geech-

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button