НИЙГЭМНийгэм мэдээ

Цахирын хоёр шүтээн буюу Содномдаржаа уул руу машинаар явахыг хориглолоо

Архангай аймгийн Цахир сумын засаг дарга О.Лхагвабаясгалан 2026.06.09-нд захирамж гаргаж, 2 шүтээнийг зорин очих мөргөлчдийг Содномдаржаа уул руу явган алхуулахаар шийдвэрлэлээ. Учир нь Содномдаржаа ууланд байрлах тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц, цорж, аграмба Р.Санжаажав нарын занданшуулсан шарилыг зорьж очих мөргөлчид олширчээ.

Мөргөлчид олон салаа зам үүсгэн, машины дугуйнд уулын хөрс эвдэрч, ургамал сүйдэн, амьтад дайжсан байна. Үүний улмаас экосистемийн тэнцвэр алдагдах эрсдэл үүссэн тул ийм арга хэмжээ авч буй аж. Тиймээс Содномдаржаа уул руу машинаар явахыг хориглож, хууль бусаар хүн тээвэрлэх явдлыг зогсоохоор болжээ. Мөргөлчид уулын бэлээс шүтээн хүртэл явган явах болж байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

Аграмба Равсалын Санжайжав нь Өвгөн Гэсэр лам Цэвээнраашийн Чүлтэмжамцын /1816-1894/ шавь аж. Тэд амьд ахуйдаа увидасын ундарга эрдэнэсийн нутгийг сахин хамгаална хэмээн болгоосноор тэдний шүтээнийг Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын ариун дагшин дэвсэгт оршоосон юм байна. 1894 оноос хойш саяхныг хүртэл Архангай аймгийн Цахир сумын иргэд дээрх багш, шавийн мөнхийн бясалгал хийж гэгээрсэн хоёр шүтээнийг нууцаар залж, шүтэж ирсэн түүхтэй аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш зөв

Иргэн
Иргэн

Монголчуудын мунхаглал бүр сүүлдээ хүний шарилыг хөгжилийн түүчээ болгосон дүр төрх!!! Хүүрэнд мөргөх аялал жуулчлал аймшигтай хөгжиж байгаа нь!!! Ккк

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Бүх шашин нам хүүрэнд тулгуурласан. Дэлхийг хаана ч аль ч улсад Бунханд очиж мөргөад л баына.

Зочин
Зочин

Дүүжин зам хий. Нарны гэрэл. хүндийн хүчний уналт ашиглалдаг болгож хий

Зочин
Зочин

Орон нутаг засаг захиргаа нь шат гүүр хийж багахан төлбөр авч тохижуулж хамгаалж, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэйшдээ, арчаагүй юмдаа.

Зочин
Зочин

Алхаж очих нь зөв,сайхан шат хийгээд дунд нь амрах сүүдрэвчнүүд бариад гоё тохижуулалдаа аймаг,сумын дарга нараа,

далбийгомбоо
далбийгомбоо

өөрийгөө аварч чадаагүй улс танд тус болох уу

Back to top button