Юнивишн ДАШТ-ийг дамжуулж байгаа сувгуудынхаа нөхөж үзэх эрхийг хассан нь шударга шийдвэр байсан уу
Монголын хамгийн олон хэрэглэгчтэй IPTV үйлчилгээний нэг болох Юнивишн олон жилийн турш “нөхөж үзэх”, “ухрааж үзэх” боломжоо гол давуу тал болгон сурталчилж ирсэн. Ажилтай, хичээлтэй, шөнийн цагаар гардаг спортын тэмцээнийг амжиж үзэж чаддаггүй хэрэглэгчид энэ үйлчилгээнд тулгуурлан төлбөрөө төлдөг.
Гэвч 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхийн өмнөхөн тус компани FIFA-гийн шаардлага, дамжуулалтын эрх эзэмшигч байгууллага болон холбогдох телевизийн сувгуудын албан ёсны хүсэлтийн дагуу гэх тайлбартайгаар спорт сувгуудын ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг түр хугацаанд хааж буйгаа мэдэгдэв.
Нөхөж үзэх эрх нь түр хаагдсан сувгуудын хувьд, Боловсрол, NTV, NTV Sports, Сүлд Тв,
Юнивишн спортын контентоо олон жилийн турш нөхөж үзэх боломжтойгоор санал болгож, нэмэлт төлбөр авч ирсэн атлаа хамгийн өндөр эрэлттэй үе буюу ДАШТ-ий үеэр энэ боломжийг хязгаарласнаар хэрэглэгчдийн төлбөр төлж буй үнэ цэнийг буурууллаа.
ДАШТ бол дөрвөн жилд нэг удаа болдог спортын хамгийн том баяр. Монголын нөхцөлд ДАШТ-ий тоглолтуудын ихэнх нь шөнийн болон үүрийн цагаар болдог. Ажил, амьдралтай хүмүүс бүх тоглолтыг шууд үзэх боломжгүй. Ийм үед нөхөж үзэх үйлчилгээ нь тансаг хэрэглээ биш, харин үйлчилгээний үндсэн хэсэг болдог.
Дэлхийн олон оронд ДАШТ-ий дамжуулалтыг үзэгчдэд илүү хүртээмжтэй хүргэхийн тулд дахин үзэх, онцлох мөчүүдийн тойм, архив контентыг санал болгодог жишиг бий.
Мэдээж олон улсын спортын контентын эрхийн гэрээ нь хатуу нөхцөлтэй байдаг. FIFA дэлхий даяарх дамжуулалтын эрхийг нарийн зохицуулдаг нь үнэн. Гэхдээ хэрэглэгчийн өнцгөөс харвал асуудал өөр. Мөн зарим телевизийн удирдлагуудын зүгээс "Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нөхөж үзэх, ухраах үйлчилгээг зогсоох хүсэлт “Юнивишн”-д гаргаагүй" гэх тайлбарыг гаргаж буй юм.
Юнивишний мэдэгдэл

Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юнивэйшн найдваргүй талдаа шүү.
Юнивишнээс татгалзя олуулаа нэгдээрэй
Харин энэ юнивишнээс татгалзмаар байнаа аль нь зүгээр байдаг юм бол доо.
Аль эрт цуцлуулсан одоо энэ балайр юманд сэгсрүүлээд бж бдаг хүн бхуу
Бүгд адил цус сорогч шумуул хачиг бөөс хувалз тийрэн албин болсон хүнээр толгойлуулсан байгууллагууд
Монголд л ингэж дэлхийн хэмжээний арга хэмжээг мөнгө олох хэрэгсэл болгох юмдаа, нийтэд үзүүлж түгээж үлгэрлэх дуурайх татагдаж бж спорт соёл хөгжих байсансан
Үзэгчидийн эрхийг зөрчиж байна сүүлийн үед юнивишний үйчилгээ муудсан зөвхөн мөнгө авах биш үйчилгээгээ сайжируул !!!
Юнивешн, Мобиком зэрэг монопол компаниудын үнэ, ханш, үйлчилгээний төлбөр хөгжилтэй орнуудын жишгээс илүү байсаар ард түмний халаасыг сэгсэрсээр олон жил боллоо. Гэрээгээ зөрчөөд цахимаар мэдэгдэл хийгээд үнэ нэмээд байдаг зуршилтай.
Төлбөр. маш өндөр авдаг хэрнээ үзүүштэй зүйлгүй хог ш дээ Хэрэгтэй үзэх гэсэн бүхэн хаалттай Үнэн хог
Зурөгт төмхөарөмжөө гаргаж хага шид. Юүтүбээ л мэрж суу
Юнивишн Золбин гэж
тэнэг монгол шийдвэр ийм л бн
SKY MEDIA-гийнхан үүн дээр нь ажиллаад олон хэрэглэгчтэй болчихооч. Юнивишнээс татгалзъяа бүгдээрээ.
Одоо ер очиж матарын нулимс үзүүлж сэгсийнэ дээ. Болдог бол шударч цааш харуулаад л явчимаххар байна. Тэнгэр үзэж мөнх тэншэрийн таааллаар болох цаг ирж байгаа
Дэлхий даяараа л цаанаасаа нөхөж үзүүлэхгүй байгаа юм билээ нөхөж үзүүлэх юм бол өндөр торгууль төлнө гэж байна даа
Хужаа
Татгалз наад лалаас
Юнивишний дата 3 өрөө байртай айлын зөвхөн нэг өрөөнд цацагдаад өөр өрөөнүүдэд маш муу тасалдаж ирдэг.Үнэгүй кино үздэггүй айлуудад ядаж ухраадаг 3,4 сувагаа нээгээд өгмөөр юм.Өглөө гараад орой ирдэг хүмүүс амралтын өдрүүдээр үзвэл зүгээр
Юнивишний дата 3 өрөө байртай айлын зөвхөн нэг өрөөнд цацагдаад өөр өрөөнүүдэд маш муу тасалдаж ирдэг.Үнэгүй кино үздэггүй айлуудад ядаж ухраадаг 3,4 сувагаа нээгээд өгмөөр юм.Өглөө гараад орой ирдэг хүмүүс амралтын өдрүүдээр үзвэл зүгээр
Чааваасдаа voo нь бүх эрхийг нь худалдаад авчихсан эзэмшиж байхад энэ чинь байх асуудал мөншд.
DURTAI BOL SHUNU BOSOOD UZ . BUTSAAJ UZEH GJ YAMAR YM BDGIIN
Энэ үнэтэй сувгаар яадаг бнаа, би татгалзаад скай медиаг сонгосон