Нийгэм мэдээСпортСПОРТ

ДАШТ-ний анхны гоолоо Португалын эсрэг оруулж түүх бүтээсэн Конго улс

Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн хөшгөө нээгээд удаагүй байна. Энэ жил 48 улсын баг оролцож, гурван улсад зэрэг зохион байгуулж буйгаараа онцлог. Монголын цагаар өнгөрсөн шөнө "K" хэсгийн эхний тоглолт Португалын эсрэг Конго улсын шигшээ баг хүч сорьж 1-1 тэнцсэн. Өдгөө 41 настай Криштиану Роналду энэ жил сүүлийн ДАШТ-дээ тоглож буй энэ юм.

Конго улсын хувьд энэ жил анх удаа ДАШТ-д орж байгаа бөгөөд улсынхаа анхны гоолыг Криштиану Роналдутай Португал улсын эсрэг 45 дахь минутад Yoane Wisse булангийн цохилтоос мөргөж гоолдсон. Улмаар Конго улсын нийслэл Киншаса болон бусад хотын иргэлд автомашины урт цуваа үүсгэн баяраа тэмдэглэжээ.

Тус тоглолтын тухай Конго улсын иргэд цахим сүлжээгээр дамжуулан "Португал, Роналдуг зогсоосон түүхэн шөнө", "52 жилийн дараа эргэн ирлээ", "Конго мөрөөдөл биелж эхэллээ" гэх зэрэг сэтгэгдлүүдийг олноор нийтэлжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button